Щвейцарын нийслэл Цюрих хотноо зохион байгуулагдаж байгаа Олон улсын физикийн 52 дугаар олимпиадаас Монголын баг 1 мөнгөн медаль, 3 хүрэл медаль, 1 шагналт байр хүртэж 100 хувийн амжилттай оролцлоо.
ДэлгэрэнгүйЦаг үе, үйл явдал
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дараах хүмүүсийг Төрийн одон, медаль, гавьяат цолоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр, ТНБД Л.Цэдэвсүрэн нар гардуулан өгөв.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, “Оюу Толгой” ХХК хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар Өмнөговь аймаг дахь ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль байгуулах ТЭЗҮ боловсруулах ажил эхэлж байгаа юм.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх М.Батгэрэл нар ахмадууддаа Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль гардууллаа.
ДэлгэрэнгүйБШУ-ы дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, яамны газрын дарга нар, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ю.Энхбат, БХБЯ-ны газрын дарга Ц.Баярбат болон гүйцэтгэгч компанийн төлөөллийн нар өнөөдөр Хөшигийн хөндий дэх Оюутны хотхоны ерөнхий төлөвлөгөөний талаар ярилцлаа.
ДэлгэрэнгүйСэтгэл зүйч ажиллуулах хүсэлт илгээсэн аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад “Боловсролын сэтгэл зүйч”-ээр мэргэшиж, тогтвортой ажиллах хүсэлтэй, үндсэн сэтгэл судлалын бакалаврын зэрэгтэй мэргэжлийн сэтгэл зүйчдийг 2022.07.06-18-ны өдрүүдэд бүртгүүлэхийг урьж байна
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд НАйрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесыг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр 1962 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 150 иргэн суралцаж төгссөн. Одоо жил бүр 3 оюутныг сургадаг.
Дэлгэрэнгүй“Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн Удирдах хорооны гуравдугаар хурал боллоо.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын цахим шилжилтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг технологийн компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Тэд “Хувьсаж буй боловсрол: боловсролын салбар дахь цахим шилжилт, туршлага” сэдвээр харилцан санал солилцлоо.
ДэлгэрэнгүйБШУЯ, БСҮХ, БЕГ, Улаанбаатар дахь Бритиш сургуулийн англи хэлний тэнхимтэй хамтран нийслэлийн төрийн өмчийн ЕБС-ийн англи хэлний 10 багшийг “Англи хэлний сургагч багш бэлтгэх түргэвчилсэн хөтөлбөр”-т хамруулаад байна.
Дэлгэрэнгүй“Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Өнөөдрийн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хүүхэд, залуус гээд бүх салбарын төлөөлөл оролцон ирээдүйн боловсролыг тодорхойлж, хамтдаа зөвлөлдлөө. Энэхүү хэлэлцүүлэг нь ирэх есдүгээр сард зохион байгуулагдах НҮБ-ын чуулганы дээд хэмжээний уулзалтын өмнөтгөл болсон үндэсний зөвлөлдөх уулзалт юм.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам, КОЙКА (БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг) хамтран 2022 онд боловсролын салбарт шинээр хэрэгжүүлэх төслүүдийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн болон холбогдох албаны хүмүүс “Dell” компанийн Азийн бүсийн Орон нутгийн хөгжил хариуцсан менежер Т.Сэлэнгэ, “Global Smart Digital Cities” төслийн багийн ахлах Бай Луй нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дижитал сургууль, их сургуулийн хотхон, контент бүтээх сургалтын компьютерийн онцлог төрлийн талаар ярилцлаа.
ДэлгэрэнгүйНээлттэй шинжлэх ухаан нь эрдэм шинжилгээний эрх чөлөө, судалгааны шударга байдал, ур чадварт тулгуурлан шинжлэх ухааны контент, арга хэрэгсэл, үйл явцыг нээлттэй болгодог. Үүний үр дүнд бий болсон ил тод байдал, мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг шинжлэх ухааны байгууллагуудын дадлага туршлагад нэгтгэх боломжийг энэхүү зөвлөмж бий болгодгоороо онцлог.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр санамж бичиг байгуулсан арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзлаа. Тэд уулзалтын эхэнд “Багш” картын хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ чиглэлд багш, ажилтнуудад картын мэдээллийг хүргэх ажлуудыг зохион байгуулах шаардлагатай талаар харилцан ярилцав.
Дэлгэрэнгүй