Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улс дипломат харилцаагаа 1950 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тогтоосон. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын тэтгэлгээр хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл, инженерийн чиглэлээр оюутнуудыг суралцуулж байна.
ДэлгэрэнгүйЦаг үе, үйл явдал
БШУ-ы сайд хэлсэн үгэндээ Монгол Улсад олимпизмын хөдөлгөөн, олимпын соёл, боловсрол, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай иргэнийг хөгжүүлэхэд хамтран ажиллана гэв.
ДэлгэрэнгүйУлсын төсвийн хөрөнгөөр баригдсан Номгон сургуулийн өргөтгөлийн 440 хүүхдийн хичээлийн байр энэ сард ашиглалтад орох юм. Хичээлийн байрын өргөтгөл стандартад нийцсэн цайны газар, спорт заал зэргээс бүрдсэн нийт 23 анги танхимтай.
ДэлгэрэнгүйАнх Улаанбаатар хотын 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт одоогийн гуравдугаар сургуулийг нээж байсан нь Монгол Улсын хэмжээнд анхлан баян, ядуу, харц ард, эрэгтэй, эмэгтэй гэж ялгаварлан сургаж байсан хуучин тогтолцоог халж, шинэ үеийн боловсролын цоо шинэ тогтолцооны үүдийг нээсэн. Хүйсээр үл ялгаварлан боловсрол олгож эхэлсэн нь Монголдоо төдийгүй, ази тивдээ анхны сургууль болж түүхэнд тэмдэглэгдсэн юм.
ДэлгэрэнгүйУИХ-ын дарга Г.Занданшатар, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллалаа. Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын явцтай танилцлаа.
ДэлгэрэнгүйБоловсролын ерөнхий хуулийн төслийн хүрээнд хийгдэх чухал асуудал бол боловсролын чанарын үнэлгээ, багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, мөн цахим боловсрол буюу зайн сургалтыг бий болгох зэргийг тусгаж өгөөд байна.
ДэлгэрэнгүйУОК-ын шуурхай штаб, Онцгой байдлын Ерөнхий газар, ЭМЯ, БШУЯ, МХЕГ, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийж байна. Ажлын хэсгийн гишүүд зарим цэцэрлэг дээр очиж нөхцөл байдалтай танилцаж байна.
ДэлгэрэнгүйХовд аймгийн тухайд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, аж үйлдвэрийн парк, цементийн үйлдвэр, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж зарим ажлууд эхэлсэн. Энэ бүтээн байгуулалтыг гардан хийх эзэд нь энэ коллежийн төгсөгчид байна гэдгийг нээлтийн үеэр онцолж байлаа.
ДэлгэрэнгүйБаян-Өлгий аймгийн тухайд боловсролын үзүүлэлтээр бусад аймагтай харьцуулахад хойгуур байрт эрэмбэлэгддэг. Тиймээс чанар болон хүртээмж, менежмент, санхүүжилт гээд олон асуудлыг хамтарч шийдвэрлэх хүсэлтийг хоёр сарын өмнө аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүд БШУ-ны сайдад тавьсан юм.
ДэлгэрэнгүйХовд аймаг нь цэцэрлэг, сургууль, коллеж, их сургууль гээд боловсролын бүх шатны байгууллагатай гэдгээрээ бусад аймгаас ялгарна. Аймгийн хэмжээнд 25 сургуульд 20 мянган сурагч суралцаж 1800 гаруй багш ажилтан ажиллаж байна. Харин сургуулийн өмнөх боловсрол буюу 43 цэцэрлэгт 6700 суралцагч 900 орчим багш ажилтан байна.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаан, технологийн салбарын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, салбарын бодлого, санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд хийгдэх ажлуудын талаар танилцууллаа.
ДэлгэрэнгүйУИХ-д боловсролын багц хууль өргөн барьсантай холбоотойгоор цуврал хэлэлцүүлэг өрнүүлж байна. Өнөөдрийн ээлжит хэлэлцүүлэг “Олон улсын стандартын хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх нь” сэдвийн хүрээнд болж өнгөрлөө.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын хуралдаанаар орон нутагт их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх тогтоолыг баталлаа.
Дэлгэрэнгүй2022 онд 2,3 их наяд төгрөг төсвийн төсөлд тусгав. Боловсрол шинжлэх ухааны сайдын багц нь 2022 онд төлөвлөсөн ДНБ-ий 4,9 хувь нэгдсэн төсвийн нийт зарлагын 12,8 хувийг эзлэхээр байна.
ДэлгэрэнгүйБагшийн их сургуульд 17 аймгаас оюутан ирж суралцдаг. Нийт 480 ортой оюутны дотуур байртай. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн тухайд сүүлийн гурван жилийн байдлаар 70 гаруй хувьтай байна. Нөгөөтэйгүүр ажил олгогчдын сэтгэл ханамж 80 гаруй хувьтай байдаг аж.
Дэлгэрэнгүй














