card

Бага, дунд боловсролын салбарт хийгдсэн онцлох ажил

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД

Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулж хамран сургалтыг нэмэгдүүлэн 92 хувьд хүргэв. Сургуулийн өмнөх боловсролын салбарын цогц үнэлгээ хийв. Цэцэрлэгийн багшийн ажлыг гүйцэтгэлээр үнэлэх эрх зүйн орчин бүрдүүлж, анх удаа багш, байгууллагын гүйцэтгэлд суурилсан үр дүнгийн үнэлгээг зохион байгууллаа. Цэцэрлэгийн менежментийг сайжруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүллээ.

Дэлгэрэнгүй
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАХ БИЧГИЙН МЭДЭЭЛЭЛ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАХ БИЧГИЙН МЭДЭЭЛЭЛ

2022 оны 4 дүгээр сараас эхлэн сурах бичгийн хэвлэлт, хангалт, түгээлт, ашиглалтын асуудлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар хариуцан ажиллаж байна.  

Дэлгэрэнгүй
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах асуудлаар мэдээлэл

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах асуудлаар мэдээлэл

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал” ХНХ-ын сайд, БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/220, А/475 А/812 дугаар тушаалаар батлагдсан.

Дэлгэрэнгүй
БШУ-ны Сайдын 2021 оны 07 сарын 22 өдрийн А/266 тушаал Сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах тухай

БШУ-ны Сайдын 2021 оны 07 сарын 22 өдрийн А/266 тушаал Сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан ”Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын 2 дугаар хавсралтын 2.1.22 дахь зорилтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Дэлгэрэнгүй
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАР-2019

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАР-2019

2019 онд БСШУС-ын яам харъяа агентлаг, багш, судлаачдын оролцоотой сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрт сайжруулалт хийж, 2019-2020 оны хичээлийн жилд “Сайжруулсан сургалтын хөтөлбөр”-өөр хичээллэж байна. Агуулгын давхардлыг арилгах, залгамж холбоог тодорхой болгох, хүндрэлийг арилгах, суралцах үйлийн тоог цөөлж багтаамжийг багасгах, суралцагчийн эзэмших мэдлэг, чадварын илэрхийлэл болсон суралцахуйн зорилтын томьёоллыг онол арга зүйн шаардлагад нийцүүлэн засах, шинээр томьёолох зэргээр хөтөлбөрт сайжруулалтыг хийж арга замаар хийсэн.

Дэлгэрэнгүй
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАР-2018

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАР-2018

2018 онд Монгол Улсын ерөнхий боловсролын салбарт бодлогын түвшинд хийгдсэн ажлуудаас тоймлон хүргэж байна. Ерөнхий боловсролын салбар Хүүхэд хамгааллын бодлоготой боллоо. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль бол ОНЦГОЙ объект юм. Энд олон мянган насанд хүрээгүй хүүхдүүд сурч, хүмүүжиж байдаг. Суралцагчид өдөр тутамдаа үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эцэг эхийн эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдалгүй сурч, хөгжиж, төлөвших ёстой.

Дэлгэрэнгүй