2030 он хүртэл боловсролыг хувирган өөрчлөх шийдлүүдийн талаар хэлэлцэж эхэллээ. Улс орнуудын санаачилга, нэгдмэл байдлыг сайжруулах, хамтран хэрэгжүүлэх стратегийг зөвлөлдөж байна. Чуулганы нарийн бичгийн дарга нарын газраас 50 орчим салбар хуралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байна. НҮБ-ын гишүүн орнууд, агентлагууд, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, сүлжээ, сан, холбоо, хувийн хэвшил саналаа хэлэлцүүлж байна.
ДэлгэрэнгүйМэдээ
“Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний уулзалтад оролцож буй Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эхний уулзалтаа Юнескогийн боловсрол хариуцсан орлогч дарга хатагтай Стефани Жианнинитай хийлээ. Тэд энэ онд гурав дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Өмнө нь “Хувьсаж буй боловсрол” сэдэвт бүсийн уулзалтуудын үеэр Бангкок, Парис хотуудад албан ёсны уулзалт хийж байв.
ДэлгэрэнгүйБоловсролын салбарын ёс зүйн жилийн хүрээнд “Төрийн албаны үнэт зүйл ба багшийн ёс зүй, жендэрийн мэдрэмжтэйгээр боловсрол олгох нь сургалт”-ыг Өвөрхангай аймагт зохион байгуулж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, Төрийн албаны зөвлөл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канад Улсын Засгийн газрын дэмжлэгээр хэрэгжүүлж буй ”Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн багтай хамтран дээрх сургалтыг зохион байгуулж байгаа юм.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн тайлангийн хурал боллоо.
ДэлгэрэнгүйСүүлийн гуравхан жилийн хугацаанд энэ салбарт ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарсныг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын мэдээллийн технологийн төвийн мэдээллүүдээс харж болно.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ТИКА Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч Эмрах Устаөмэрийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт, дэмжлэгт талархал илэрхийллээ.
ДэлгэрэнгүйСангийн яам төсвийн реформыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран энэ салбараас эхлүүлэхээр шийдвэрлэсэн.
ДэлгэрэнгүйНҮБ-ын Ерөнхий ассамблей энэ сарын 13-27-ны өдрүүдэд болно. Энэ хүрээнд "Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалт 9 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд болно. Дээд хэмжээний чуулга уулзалтад Монголын багийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахлан оролцох юм.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австрали улсаас Монгол Улсад суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Эйнсли Смиттийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
ДэлгэрэнгүйХөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн хүрээлэн, “Биокомбинат” ТӨХХК-ийн хооронд “Технологи дамжуулах лицензийн гэрээ” байгуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
ДэлгэрэнгүйМонгол Улсад боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” шинэ хөтөлбөрийг БШУЯ-наас хэрэгжүүлнэ.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Батлан хамгаалахын Ражат Сингх нар өнөөдөр “Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургууль”-ийн шав тавилаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид, удирдсан багш нарт нэрэмжит шагналаа гардуулан өгөв. Өнгөрсөн онд олон улсын олимпиадаа Монголын баг 15 медальт байр, 3 тусгай байр эзэлж байсан бол, 2022 онд олон улсын 5 төрлийн олимпиадад 23 сурагч оролцон 17 медаль хүртэж, хоёр тусгай байр эзэлсэн.
ДэлгэрэнгүйҮндэсний топ аж ахуйн нэгж Говь компани байгууллагынхаа дэргэд цэцэрлэг ажиллуулахаар шийдвэрлэж зуны туршид тохижилт, засвар, үйлчилгээ хийсэн. Өнөөдөр тус цэцэрлэгийн нээлт болж 120 хүүхдийг хүлээн авч байна. Говь компани 1500 ажилтантай, ажилтнууд нь 2-5 настай 500 хүүхэдтэй юм байна.
ДэлгэрэнгүйТус сургуульд 9 орны 168 оюутан суралцдаг. Солонгос, Япон, Нидерланд, Малайз зэрэг 7 орны 20 оюутан англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрт суралцаж байна. 80 монгол оюутан энэхүү англи хэлний хөтөлбөрт мөн суралцдаг. Эдгээр оюутнуудад монгол багш нараас гадна гадаадын доктор профессорууд хичээл заадаг байна.
Дэлгэрэнгүй














