Уулзалтаар талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, цогцолборын ТЭЗҮ-ийг боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулахаар харилцан тохиролцлоо.
ДэлгэрэнгүйМэдээ
2021-2022 оны хичээлийн жил цар тахлын хүнд нөхцөл байдалд эхэлсэн хэдий ч хичээл сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж дууслаа. Жил бүр хичээлийн жилийн нээлт хийхээс гадна хаалтын үйл ажиллагааг зохион байгуулж алдаа оноо, амжилт ололтоо дүгнэж байхаар шийдвэрлэсэн.
ДэлгэрэнгүйҮндэсний батлан хамгаалахын их сургуулийн 92, Дотоод хэргийн их сургуулийн 88 дахь удаагийн хичээлийн жилийн төгсөлтийн ёслол өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.
ДэлгэрэнгүйМонгол Улсын нийт ерөнхий боловсролын сургуулийн 33.6 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж, суралцагчдын 47.7 хувь суралцаж, багш ажилтнуудын 39.5 хувь нь ажиллаж байгаа бол цэцэрлэгийн 47.7 хувь нийслэлд үйл ажиллагаа явуулж, хүүхдийн 45.3 хувь хүмүүжиж, багш ажилтнуудын 45.2 хувь нийслэлд ажиллаж байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд дараах байршлуудад өөрийн барилгаа цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх сонирхолтой ирнгэн, аж ахуйн нэгжүүд саналаа ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй БШУЯ, харьяа газрын удирдлагууд “Google” компанийн Ази Номхон далайн бүсийн боловсролын захирал, төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар боловсролын салбарын цахим шилжилтийг хамтарч хэрэгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.
ДэлгэрэнгүйЭнэ уралдаанд дэлхийн 86 орон оролцдог болж өргөжжээ. Манай Улсын тухайд 2015 оноос хойш тогтмол оролцож амжилтуудаа 3-5 байр ахиулсаар байна. Гагнуурын төрөлд дэлхийн рекордыг эзэмшдэг.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам, ТЕМАСЕК сан, Сингапурын Политехникийн сургууль хамтран Дээд боловсролын чанарын баталгаажуулалтыг түгээн дэлгэрүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад 14 их, дээд сургуулийн төлөөлөл оролцож байгаа юм.
ДэлгэрэнгүйҮндэсний зөвлөлийг боловсрол шинжлэх ухааны сайд ахалж байгаа бол 8 яамны төрийн нарийн бичгийн дарга, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөл гээд нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй юм.
ДэлгэрэнгүйЦэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш” бэлтгэх, багшаар хангах чиглэлийг 29 их, дээд сургуульд хүргүүлсэн. Энэ дагуу МУБИС, Отгонтэнгэр их сургууль, Гурван-Эрдэнэ дээд сургуулиудад цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна.
ДэлгэрэнгүйБоловсролын судалгааны үндэсний хүрээлэн анх удаа бүх түвшний боловсролын хөтөлбөрүүдэд нэгдсэн дүн шинжилгээ хийж дууслаа. Хичээлээр дамжуулан суралцагчдад олгож байгаа чадамжийг судлахдаа олон улсын үзүүлэлтүүдтэй ч харьцуулсан байна.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд, БШУЯ, харьяа газрууд, төрийн болон хувийн өмчийн сургуулиудын багш, удирдлагуудын төлөөлөл өнөөдөр “Сургуульд суурилсан менежмент”-ийн талаар харилцан санал солилцлоо.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа. БШУЯ-ны газар, хэлтсийн дарга нар, харьяа байгууллагын удирдлагууд байлцлаа. Тэд иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонсож, хариулт өглөө.
ДэлгэрэнгүйТайландын Хаант Улсын Charoen Pokphand Group Co., Ltd нь холдинг компанийн мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү байгууллага нь 100 жилийн түүхтэй ба 8 бизнесийн чиглэлийн 14 охин компанитай бөгөөд 300,000 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлгэрэнгүй️"Боловсролын салбарын төсвийн шинэчлэл" уулзалт зөвлөгөөнийг Баян-Өлгий аймагт Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, аймгийн ЗДТГ, БШУГ хамтран зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй














