Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 11 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд тус тус ажиллаж, удирдлагаас баталсан тушаал шийдвэртэй танилцаж, иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, шийдвэрлэлт, ёс зүйн хорооны үйл ажиллагаа, батлагдсан төсөв, гүйцэтгэл, хандив, иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээнүүдийг судлав.
ДэлгэрэнгүйМэдээний архив
Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн докторант Батсүрэнгийн Бумаа “Полианилины дамжуулагч болон каталитик шинж чанарын судалгаа” сэдэвт бүтээлээр Физикийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 15.00 цагт МУИС-ийн төв байрны 320 тоот хурлын танхимд болно.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Дэлгэрэнгүй“Боловсрол, шинжлэх ухааны яам болон Канадын Бритиш Колумбын их сургууль хамтран ажиллах мэдэгдэл”-д Элчин сайд Я.Ариунболд болон Бритиш Колумбын их сургуулийн Олон улсын харилцаа хариуцсан дэд захирал Руми Ахмед нар гарын үсэг зурлаа.
ДэлгэрэнгүйДотоод хэргийн их сургуулийн докторант Батхүүгийн Номин нь “Гарын мөр судлал дахь био хүчин зүйлийн судалгаа” сэдвээр шинжлэн магадлахуйн докторын зэрэг хамгаална.
ДэлгэрэнгүйДотоод хэргийн их сургуулийн докторант Ганбаатарын Бямбадорж нь “Цагдаагийн байгууллагаас явуулах объектын болон субъектын судалгааг гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглах нь” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаална.
ДэлгэрэнгүйОюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэг, судалгаа шинжилгээ хийх чадварыг гүнзгийрүүлэх, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ирээдүйн шилдэг менежерүүдийг тодруулахаар Менежментийн улсын XIV олимпиад зохион байгуулагдах гэж байна.
Дэлгэрэнгүй“Дэлхийн ур чадвар-2022” 46 дахь удаагийн тэмцээнээс өрөг угсралтын мэргэжлээр Монголын оролцогч Барилгын политехник коллежийн суралцагч О.Наранбаатар дэлхийн стандарт хангасан сайн гүйцэтгэлтэй буюу “Medallion for excellence” шагнал хүртлээ.
ДэлгэрэнгүйМонгол Улс тунхагласны 98 жилийн ойн энэ өдөр Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2022” болж 800 гаруй хүүхэд оролцов. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан зэрэг албаны хүмүүс оролцсон юм.
ДэлгэрэнгүйДэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улсын баг 7 төрөлд өрсөлдөж буй. Эдгээрээс сүүлийн төрөл болох цахилгаан угсралт, өрөг угсралтын тэмцээн Австри улсын Зальцбург хотод болж байна. Тус хотод 7 мэргэжлээр буюу цахилгаан угсралт, үйлдвэрлэлийн цахилгаан удирдлага, барилгын өрөг угсралт, барилгын битон, хүнд машин механизмын технологи, тээвэр зуучлал болон химийн лабораторийн технологийн тэмцээн явагдаж, 30 орчим орны тамирчид ур чадвараараа өрсөлдөж байгаа юм.
ДэлгэрэнгүйИх Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат” цол хүртээлээ.
ДэлгэрэнгүйБНХАУ-ын Боловсролын яам, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилд Монгол Улсаас БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистр, докторын зэрэгт оюутныг суралцуулна.
ДэлгэрэнгүйМонгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготовт өчигдөр Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээсэн.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр тусгагдсан зорилт арга хэмжээний 2022 оны жилийн эцсийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан үр дүнг үнэлэх, дүгнэх, зөвлөмж гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яамны Жендэрийн салбар зөвлөлийн 2022 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд Канад улсын Гадаад хэргийн яамны MERIT төслийн "Эмэгтэйчүүдийн манлайллын туршлага солилцох нетворкинг" ээлжит уулзалт боллоо. Уулзалтад шинжлэх ухаан, технологийн салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөл 20 эрдэм шинжилгээний ажилтан оролцлоо.
Дэлгэрэнгүй










