БШУЯ, ХХААХҮЯ, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим, Жандагсүрэн сан, Монголын Менежментийн холбоо хамтран Эдийн засаг бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутнуудын дунд Менежментийн XIV улсын олимпиадыг зохион байгууллаа. Энэ жил дотоодын 13 их, дээд сургуулийн 17 багийн нийт 85 оюутан мэдлэг, чадвараараа өрсөлдлөө.
ДэлгэрэнгүйМэдээний архив
Монгол Улсын Засгийн газар “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлсэн. Хүртээмжийг нэмэгдүүлэхдээ цэцэрлэгийн зориулалттай барилгыг худалдан авах, түрээслэх, удаашралтай барилгын ажлыг эрчимжүүлэх, байгууллагын цэцэрлэг, хувийн цэцэрлэг байгуулахыг дэмжих, хувийн цэцэрлэгийн сул оронд тоонд нэмэлт элсэлт авах, цомцог гэр төсөл, хүүхэд харах үйлчилгээг нэмэгдүүлэх гэхчлэн олон чиглэлд ажилласан.
ДэлгэрэнгүйНҮБ-ын Конвенц
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинэ шийдэл бүхий оюутны дотуур байрын нэг өрөөний төлөвлөлт бүхий загвартай танилцаж, мэдээлэл сонслоо. Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн 71 оюутны байранд 4772 оюутан амьдардаг. Энэ нь нийт оюутны 5 хувь нь дотуур байранд амьдардаг үзүүлэлт юм. Эдгээрээс 65 хувь нь эмэгтэй оюутнууд байдаг.
Дэлгэрэнгүй“Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлгийн үеэр “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит “Залуу судлаачдын грант”-ын шагнал гардуулах ёслол боллоо.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд доорх нэр бүхий барааг нийлүүлэхтэй холбоотойгоор эрх бүхий оролцогчдод үнийн санал авах урилгыг хүргүүлж байна.
ДэлгэрэнгүйМУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Утга зохиолын тэнхимийн докторант FENGLAN нь “БҮРЭНБАЯР ХУУРЧИЙН ХУУРЫН ҮЛГЭРИЙН УРАН САЙХНЫ ОНЦЛОГ” сэдвээр Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд эхэлнэ.
ДэлгэрэнгүйМУИС-ийн Улаанбаатар сургуулийн Монгол хэл, уран зохиолын тэнхимийн докторант Сумъяасүрэнгийн Чулуунбат нь “Д.УРИАНХАЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТУУРВИЛ ЗҮЙН ОНЦЛОГ” сэдвээр Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд эхэлнэ.
ДэлгэрэнгүйМУИС-ийн Улаанбаатар сургуулийн Монгол хэл, уран зохиолын тэнхимийн докторант Нанжидсүрэнгийн Дэлгэрмаа нь “МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛ ДАХЬ ДӨРВӨН УЛИРЛЫН СЭДЭВТ ШҮЛГИЙН УЛАМЖЛАЛ ШИНЭЧЛЭЛИЙН СУДАЛГАА” сэдвээр Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд эхэлнэ.
ДэлгэрэнгүйШинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэл тавилаа.
ДэлгэрэнгүйМУИС-ийн Бизнесийн сургуулийн докторант Содномдоржийн Санасэр нь ”Монгол Улсад компанийн сайн засаглалыг төлөвшүүлэх асуудал” сэдэвт бүтээлээр Бизнесийн удирдлагын ухааны доктор (PhD)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагт МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 320 тоот өрөөнд болно.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яамнаас анх удаа Монгол орон даяар иргэд, олон нийтийн инновацийн санаачилгыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй нээлттэй инновацийн MonX хөтөлбөрийн “Demo day” буюу эцсийн шатны шалгаруулалт боллоо.
Дэлгэрэнгүй“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай хөгжлийн хөтөлбөр бол “Шинэ сэргэлтийн бодлого” юм. Энэхүү бодлогод шинжлэх ухаан, хувийн хэвшлийн салбарынхан, эрдэмтэн, судлаачдын оролцооны талаарх “Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлэг маргааш болно.
Дэлгэрэнгүй"Шинэ сэргэлтийн бодлого- шинжлэх ухааны оролцоо" үндэсний хэлэлцүүлэг
ДэлгэрэнгүйЖендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, Ажлын албаны Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа нар БШУЯ-ны албан хаагчдад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031), түүний үндэслэл, шаардлага, боловсруулсан үйл явц, зорилго зорилт, үйл ажиллагааны чиглэлийг танилцууллаа.
Дэлгэрэнгүй









