УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хичээлийн жилийн бэлтгэлийн талаар мэдээлэл хийлээ.
ДэлгэрэнгүйМэдээний архив
290 ерөнхий боловсролын сургуульд 364 мянган хүүхэд суралцаж, 23 мянган багш ажилтан ажиллаж байгаа бол 679 цэцэрлэгт, 141 мянган хүүхэд сургаж, 16 мянган багш ажилтан ажилладаг.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам (“Захиалагч”) нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд эрх бүхий тендерт оролцогчдоос “Боловсролын мэдээллийн технологийн төвийн серверийн хүчин чадлыг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмж” нийлүүлэх тендерийн санал ирүүлэхийг урьсан. 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр дараах байгууллагад гэрээ байгуулах эрх олгосон.
ДэлгэрэнгүйХичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөр
ДэлгэрэнгүйБагшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд Монгол Улсын “Зөвлөх багш” нарын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, 2022-2023 оны хичээлийн жилийн бодлого, зорилт, хэрэгжилтийн талаар ойлголтоо нэгтгэх, сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөний хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ-ЗӨВЛӨХ БАГШИЙН МАНЛАЙЛАЛ” сургалт, зөвлөгөөн болж өндөрлөлөө.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ажиа гэгээнтэн Лувсантүвдэнг хүлээн авч уулзлаа. Ажиа гэгээнтний “Зөв тэтгэлэг сан”-гийн үйл ажиллагаа 2019 оноос эхлэн жилд 10 оюутныг дөрвөн жилийн хугацаанд тэтгэлэгт хамруулдаг. Энэ жилийн тухайд 21 залуусыг тэтгэлэгт хамруулахаар болжээ.
ДэлгэрэнгүйНҮБ-ын Хүн амын сангийн 2017-2022 онд хэрэгжүүлж буй Улс орныг дэмжих VI хөтөлбөрийн хүрээнд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангасан амьдрах ухаан, бэлгийн цогц боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, бодлогын орчинг сайжруулах чиглэлээр хамтран ажилласан.
Дэлгэрэнгүй"Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя-2022" аян Дархан-Уул аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр "Бүс нутгийн хөгжилд инноваци, технологийн үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний бага хурал болж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
ДэлгэрэнгүйМУБИС, Отгонтэнгэр их сургууль, Гурван-Эрдэнэ дээд сургуулиудад цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш бэлтгэх сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулав. Сургалт танхим болон цахим хэлбэрээр явагдаж, туслах багш нар өнөөдөр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, БЕГ-ын Т.Ням-Очир, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, МУБИС-ийн захирал О.Алтангоо нараас батламжаа гардан авлаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв. Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ.
ДэлгэрэнгүйБаянзүрх дүүрэг өнөөдрийн байдлаар сургуулийн насны 87605, цэцэрлэгийн насны 35277 хүүхэдтэй. Дүүргийн хэмжээнд 254 боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тус дүүрэгт жилд 1730 хүүхэд шилжилт хөдөлгөөнөөр нэмэгддэг байна. Өдөр ирэх бүр нэмэгдэж буй эдгээр хүүхдүүдийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дүүрэг, нийслэл, БШУЯ, УИХ-ын түвшинд хамтран ажиллаж байгаа юм.
Дэлгэрэнгүй"Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулья -2022" аяны дөрөв дэх арга хэмжээг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаа "Тогтвортой хөгжлийн зорилго-Шинэ сэргэлтийн бодлого" сэдвийн хүрээнд болж байгаа юм.
ДэлгэрэнгүйЭнэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 750.661 хүүхэд суралцана. 12 дугаар ангийг 33 мянган хүүхэд төгсөж байгаа бол 1 дүгээр ангид 78 мянган сурагч элсэж байна.
ДэлгэрэнгүйБоловсролын салбарт 50 орчим мянган багш ажилладаг. Тэдний 541 нь зөвлөх зэрэгтэй юм. Зөвлөх багш нар өмнө нь сургуулийнхаа хэмжээнд ажиллаж, залуу багш нарт дэмжлэг үзүүлдэг байсан бол энэ цар хүрээг өргөжүүлж байна. Тиймээс зөвлөх багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр эхлүүллээ.
ДэлгэрэнгүйХүмүүнлэгийн ухааны их сургуулийн докторант Отгончулуун овогтой Мөнхчимэг “Улс төрийн бичвэрийг танихуйн хэл шинжлэлийн үүднээс судлах нь (Ерөнхийлөгч асан Б. Обама, Ц. Элбэгдорж нарын илтгэлийг текст-майнинг, текст-статистик аргаар судалсан жишээгээр)” сэдвээр Хэл шинжлэлийн докторын (Ph.D) зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2022 оны 8-р сарын 30-ны өдрийн 13.00 цагт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 4-р байрны 402 тоот өрөөнд болно.
Дэлгэрэнгүй












