9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн удиртгал хичээлүүд цахимаар явж, 9 дүгээр сарын 14-ны Даваа гарагаас эхлэн танхимын хичээлүүд хэвийн явуулж эхлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр санал нэгдсэн.
ДэлгэрэнгүйМэдээний архив
Боловсролын яамнаас нийслэлийн 3000-аас дээш суралцагчтай хэт ачаалалтай сургуулиудыг задалж бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэх, олон улсын хөтөлбөртэй, их сургуулийн харьяа, төрөлжсөн ахлах сургуулийг байгуулах, томоохон хотхон хорооллыг түшиглэсэн хотхоны бага сургуулийг шинэчлэн байгуулах зэргээр цогц арга хэмжээ хэрэгжүүлж байна.
ДэлгэрэнгүйЭнэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын алслагдсан ерөнхий боловсролын сургуулиуд болон Архангай, Увс, Төв зэрэг аймгуудад дээрх төслийг хэрэгжүүлж, нийт 1,350 гаруй iPad-ийг хэрэгцээтэй сургууль, багш, суралцагчдад хүлээлгэн өгч байсан юм.
ДэлгэрэнгүйБоловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэлээ.
ДэлгэрэнгүйЭнэ удаагийн олимпиадад манай улсын 80 гаруй сурагч оролцож байна.
ДэлгэрэнгүйБОЛОВСРОЛЫН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНААР ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ, БҮТЭЦ НЭГЖИЙН УДИРДЛАГУУДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.
ДэлгэрэнгүйМонгол, Солонгосын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй энэхүү ухаалаг ангийн төсөл нь 2024 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд сурагчдад чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэхээс гадна дижитал технологид суурилсан сургалтын орчныг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буй үр дүнтэй санаачилгын нэг юм.
ДэлгэрэнгүйМэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт “Мэргэжлийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална..” гэж заасныг үндэслэн “Мэргэжлийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журам”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 07 дугаар сарын 30-ны дотор erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйМэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэж заасныг үндэслэн “Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журам”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 07 дугаар сарын 30-ны дотор erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Жолооны багшийн үнэмлэх олгох журам, жолооны багшийн үнэмлэхийн загварыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, жолоодох эрхийн үнэмлэх олгох журам, жолоодох эрхийн үнэмлэхийн загвар, үнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.” гэж заасныг үндэслэн “Жолооны багшийн үнэмлэх олгох журам, жолооны багшийн үнэмлэхийн загвар”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 07 дугаар сарын 31-ны дотор erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйЦэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ачааллыг бууруулах шийдлийг гаргаж, шаардлагатай хөрөнгийг улсын төсөв, төсөл хөтөлбөр, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэнэ.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яам хооронд “Боловсролын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон БНСУ-ын Боловсролын сайд Чой Кё Жин нар гарын үсэг зурлаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын сайд Чой Кё Жин нар АШУҮИС-д зочиллоо.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Боловсролын сайд Чой Кё Жин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, хоёр улсын боловсролын салбарын ойрын болон урт хугацааны түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар хэлэлцээр байгууллаа.
ДэлгэрэнгүйБоловсролын яам Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албатай хамтран Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 253 дугаар тогтоолоор батлагдсан "Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журам"-ыг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй












