Япон Улсын Чиба хотод зохион байгуулагдаж байгаа математикийн олон улсын олимпиадын дүнгийн хурал дөнгөж сая болж медалийн оноог тогтоолоо. Монгол Улс нэг алт, 4 хүрэл, нэг тусгай байр хүртлээ. Дэлгэрдалайн Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж Монгол Улсын 7 дахь алтан медалийн эзэн, Олон улсйн математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн 6 дахь сурагч боллоо.
ДэлгэрэнгүйМэдээний архив
2023 оны 07 дугаар сарын 03-11-ний өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан Олон улсын Биологийн 34 дүгээр олимпиадаас Монголын баг хос хүрэл медаль болон тусгай байрыг эх орондоо авч ирж байна. Тодруулбал Шинэ-Үе сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Мишээл хүрэл медаль, Шинэ Эхлэл сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Намуун хүрэл медаль, Байгаль-Эх лицей сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Ирээдүй тусгай байр эзэлжээ.
Дэлгэрэнгүй2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГ-аас хэрэгжүүлсэн 'Сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ, Боловсрол, шинжлэх ухааны сайдын "бага насны хүүхдийн хөгжилд оруулсан" хувь нэмэрийг үнэлж НҮБ-ын “Certificate of Recognition” олголоо. Батламжийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Комлан өнөөдөр гардууллаа.
ДэлгэрэнгүйБШУ-ы сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү болон Чүнчонь мужийн амбан захирагч Ким Ён Вон нартай уулзлаа. Уулзалтаар мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мэргэшсэн ажилтан бэлтгэх чиглэлээр санал солилцлоо.
ДэлгэрэнгүйИргэдээс төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг улирал тутам өссөн дүнгээр гаргаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байна.
ДэлгэрэнгүйБҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/
ДэлгэрэнгүйУлсын Их Хурлын хаврын чуулганаар Боловсролын багц хуулийг эцэслэн баталлаа.
ДэлгэрэнгүйБоловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан. Өнөөдөр буюу хаврын чуулганы хаалтын өдөр боловсролын баг хуулийн төслийг эцэслэн батлах гэж байна.
ДэлгэрэнгүйДээд боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх Европын холбооны "Erasmus+ MONGWBL“ төсөл нь Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх замаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой төсөл юм.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яамнаас холбогдох яамд, агентлагуудтай хамтран хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх, түрээсийн зориулалтаар барилга байгууламж судлах, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарим төсвийн эх үүсвэрийг шийдвэрлэх, засвар тохижилтын ажлуудыг зохион байгуулах чиг үүрэг хүлээн ажиллаж байна.
ДэлгэрэнгүйҮндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн докторант Пэрэнлэйн Болд “Үндэсний аюулгүй байдал ба стратегийн ордуудын ашиглалтын хамаарлын шинжилгээ” сэдвээр “Аюулгүй байдал судлал” мэргэжлээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 13:00 цагт тус сургуулийн “Сүбээдэй” танхим (Хичээлийн I байрны 212 тоот)-д болно.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/430 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх дүгнэх журам”-ыг батлан багшийн гүйцэтгэлийн үнэлгээг 2 дахь жилдээ улсын хэмжээнд зохион байгуулаад байна.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яамнаас Боловсролын Дэлхийн Түншлэл олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн Удирдах хорооны 3 дугаар хурал хуралдлаа.
ДэлгэрэнгүйДээрх хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг Улсын Их Хурал сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.
ДэлгэрэнгүйБоловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эхний хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн илэрхийлсэн байр суурь...
Дэлгэрэнгүй












