Гадаадад суралцах
Шинэ
МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн докторант Н.Баярмаа “Монгол эх хэлтний япон хэл эзэмших онцлог (Үйл үгийн TE хэлбэрийн хувилах зүй тогтлын жишээгээр)” сэдвээр 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах хурал МУИС-ийн II байрын 439 тоот танхимд 14:00 цагаас болно.
Шинэ
“Нүүдэлчдийн шинэ нүүдэл” сэдвийн хүрээнд өрнөсөн Монголын тусгай арга хэмжээнд олон орон ач холбогдол өгч төлөөлөгчөө биечлэн оролцуулсан юм. Эдийн засгийн хувьд харьцангуй бэхжээгүй, хүн ам цөөн ч газар нутаг том учир тархан суурьшсан улсын иргэд боловсролын үйлчилгээг хэрхэн тасралтгүй зохион байгуулж байгаа нь сонирхол татсан тухай арга хэмжээний үеэр хэлж байлаа.
Шинэ
Хувьсаж буй боловсрол дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд Монгол Улс анх удаа тусгай арга хэмжээг зохион байгуулж боловсролын салбарт эхлүүлсэн, төлөвлөсөн “Шинэ нүүдэл”-ээ танилцууллаа. Дижитал шилжилт ба түншлэлээр дамжуулан суралцахуйг өөрчилж буй үйл явц, цаашдын төлөвлөгөөтэй танилцахаар олон улс орны боловсролын салбарын төлөөлөгч манай улсын арга хэмжээнд оролцов.
Шинэ
Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнээс эхлээд парламент, засгийн газрын гишүүд Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий ассамблейд оролцохоор Нью Йорк хотод цуглаж байна. НҮБ-ын төв байранд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын цог жавхлант хатан хаан II Элизабетын дурсгалыг хүндэтгэх хэсгийг тусгайлан гаргасан байлаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хатан хааны гэр бүл, ИБУИНВУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, түүний дурсгалыг хүндэтгэв
Шинэ
2022-09-17
"Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалт Нью Йорк хотноо нэгдсэн үндэсний байгууллагын төв байранд болж байна
2022-09-17
"Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалт Нью Йорк хотноо нэгдсэн үндэсний байгууллагын төв байранд болж байна. Энэ үеэр "Цахим шилжилт болон түншлэлээр дамжуулан суралцахуйг өөрчлөх нь" сэдэвт тусгай арга хэмжээг манай улс зохион байгуулах юм. Монголын багийг Боловсрол, шинжлэх ухааны сайд ахалж байна. Арга хэмжээ Монголын цагаар өнөөдөр 22.00 цагт эхэлнэ.


Франц
Унгар
Украйн
АНУ
Австрали
БНХАУ
Вьетнам
ОХУ
Япон
Турк
Лаос
Беларусь
Казакстан
Болгар
БНЭУ
Румын
БНСУ
Куба
Польш
Англи
ЧЕХ
Тайван