Гадаадад суралцах
Шинэ
2030 он хүртэл боловсролыг хувирган өөрчлөх шийдлүүдийн талаар хэлэлцэж эхэллээ. Улс орнуудын санаачилга, нэгдмэл байдлыг сайжруулах, хамтран хэрэгжүүлэх стратегийг зөвлөлдөж байна. Чуулганы нарийн бичгийн дарга нарын газраас 50 орчим салбар хуралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байна. НҮБ-ын гишүүн орнууд, агентлагууд, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, сүлжээ, сан, холбоо, хувийн хэвшил саналаа хэлэлцүүлж байна.
Шинэ
“Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний уулзалтад оролцож буй Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эхний уулзалтаа Юнескогийн боловсрол хариуцсан орлогч дарга хатагтай Стефани Жианнинитай хийлээ. Тэд энэ онд гурав дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Өмнө нь “Хувьсаж буй боловсрол” сэдэвт бүсийн уулзалтуудын үеэр Бангкок, Парис хотуудад албан ёсны уулзалт хийж байв.
Шинэ
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний хүрээнд аж ахуйн нэгж байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг өргөжүүлэхэд чиглэсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын нөхцөл боломж, хэрэгцээг тодорхойлох судалгаа хийхтэй холбоотойгоор ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА хүргүүлж байна.
Шинэ
Дотоод хэргийн их сургуулийн докторант Ваанчигийн Удвал нь “Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн үүрэг: харьцуулсан судалгаа” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаална.,
Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагаас Их сургуулийн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдааны танхимд болно.
Диссертац, түүний хураангуйтай Дотоод хэргийн их сургуулийн төв номын санд танилцах боломжтой.
Шинэ
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал” ХНХ-ын сайд, БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/220, А/475 А/812 дугаар тушаалаар батлагдсан.


Франц
Унгар
Украйн
АНУ
Австрали
БНХАУ
Вьетнам
ОХУ
Япон
Турк
Лаос
Беларусь
Казакстан
Болгар
БНЭУ
Румын
БНСУ
Куба
Польш
Англи
ЧЕХ
Тайван