Гадаадад суралцах
Шинэ
2022-08-19
ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООСОН СУРГУУЛИУДЫН 1567 ОЮУТНЫГ БУСАД СУРГУУЛЬД ХҮСЭЛТИЙНХ НЬ ДАГУУ ШИЛЖҮҮЛЭН СУРГАНА
2022-08-19
Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв. Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ.
Шинэ
2022-08-19
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ХЭРЭГЖИЖ БУЙ 31 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АШИГЛАЛТАД ОРСНООР ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮЧИН ЧАДАЛ 1940 ОР, СУРГУУЛЬ 3240 СУУДЛААР НЭМЭГДЭНЭ
2022-08-19
Баянзүрх дүүрэг өнөөдрийн байдлаар сургуулийн насны 87605, цэцэрлэгийн насны 35277 хүүхэдтэй. Дүүргийн хэмжээнд 254 боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тус дүүрэгт жилд 1730 хүүхэд шилжилт хөдөлгөөнөөр нэмэгддэг байна. Өдөр ирэх бүр нэмэгдэж буй эдгээр хүүхдүүдийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дүүрэг, нийслэл, БШУЯ, УИХ-ын түвшинд хамтран ажиллаж байгаа юм.
Шинэ
2022-08-19
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО-ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” ФОРУМ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЖ БАЙНА
2022-08-19
"Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулья -2022" аяны дөрөв дэх арга хэмжээг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаа "Тогтвортой хөгжлийн зорилго-Шинэ сэргэлтийн бодлого" сэдвийн хүрээнд болж байгаа юм.
Шинэ
Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 750.661 хүүхэд суралцана. 12 дугаар ангийг 33 мянган хүүхэд төгсөж байгаа бол 1 дүгээр ангид 78 мянган сурагч элсэж байна.
Шинэ
Боловсролын салбарт 50 орчим мянган багш ажилладаг. Тэдний 541 нь зөвлөх зэрэгтэй юм. Зөвлөх багш нар өмнө нь сургуулийнхаа хэмжээнд ажиллаж, залуу багш нарт дэмжлэг үзүүлдэг байсан бол энэ цар хүрээг өргөжүүлж байна. Тиймээс зөвлөх багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр эхлүүллээ.


Франц
Унгар
Украйн
АНУ
Австрали
БНХАУ
Вьетнам
ОХУ
Япон
Турк
Лаос
Беларусь
Казакстан
Болгар
БНЭУ
Румын
БНСУ
Куба
Польш
Англи
ЧЕХ
Тайван