Мэдээ мэдээлэл
Шинэ
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 273 цэцэрлэг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 170 орчим цэцэрлэг ашиглалтад орсон.
Шинэ
2022-10-28
“ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2022-10-28
2022-10-28
“ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2022-10-28
Боловсрол, шинжлэх ухааны яам, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” буцалтгүй тусламжийн төслийн дунд хугацааны хэрэгжилтийн үнэлгээний баг Монгол Улсад ажиллаж байна.
Шинэ
2022-10-28
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРАЛЦАГЧДЫН 5,1 ХУВЬ НЬ ДОТУУР БАЙРАНД АМЬДАРДАГ
2022-10-28
2022-10-28
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРАЛЦАГЧДЫН 5,1 ХУВЬ НЬ ДОТУУР БАЙРАНД АМЬДАРДАГ
2022-10-28
Боловсролын Ерөнхий газарт Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын багш нар зөвлөлдөж байна. Дотуур байрын орчин нөхцөл, суралцагчийн эрх, хамгаалал, олон улсын туршлага, сайн жишээ, тулгамдсан асуудал ба шийдэл гэсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцэж байна.
Шинэ
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын багш нар зөвлөлдөж байна. Зөвлөгөөний эхний илтгэлд багтсан 2022-2023 оны хичээлийн жилийн урьдчилсан статистик мэдээллээс хуваалцаж байна. Энэ мэдээллээс дотуур байрын эрэлт хэрэгцээ багийн болон сумын төвд маш их байгааг харж болно. Монгол Улсын хэмжээнд ЕБС-д суралцаж байгаа нийт сурагчийн 5,1 хувь нь дотуур байранд амьдарч байна.
Шинэ
Дотуур байрын суралцагчийн эрх, хамгаалал, аюулгүй байдал сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг эхэллээ. Дээд боловсролын байгууллагуудын дотуур байрын ажилтнууд МУБИС-ийн байранд зөвлөлдөж байна.
Шинэ
Бага боловсролын эх хэл, байгалийн ухаан ба математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулах зорилгоор Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгтэйгээр Боловсролын чанарын шинэчлэл төслийг хэрэгжүүлж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд өнөөдөр Дэлхийн банк, Боловсролын чанарын шинэчлэл төслийн нэгжийн багийн төлөөлөлтэй уулзлаа. Тэд төслийн хэрэгжилт, үр дүн манай улсын боловсролын системд хэрхэн нөлөө үзүүлж байгаа талаар харилцан санал солилцов.
Цаг үе, үйл явдал
Фото мэдээ
Видео мэдээ
Инфо график
Медиа