Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.5 дахь хэсэгт заасан “судалгаанд суурилсан үндэсний их сургуулийг хөгжүүлэх” зорилтыг дэвшүүлсэн бөгөөд уг зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Судалгаа, шинжилгээний ажлын санхүүжилтийг нэмэгдүүлж, орлогын олон талд (эндоумент сан) эх үүсвэрийг бий болгох”, “эндоумент сан байгуулах дүрэм журам боловсруулан эрх зүйн орчныг бүрдүүлэх”-ээр тусгагдсан.
ДэлгэрэнгүйШинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “19.4.Судалгааны ажлын арга барил эзэмшсэн байдал, ур чадварынх нь түвшин, ажлын үр дүнг үнэлэх, зэрэг дэвийг ахиулах зорилгоор эрдэм шинжилгээний ажилтныг 4 жил тутамд аттестатчилалд хамруулах бөгөөд журмыг нь шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. “ гэж заасны дагуу Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журмын төслийг боловсруулан, Захиргааны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтын хүрээнд санал авахаар оруулж байна.
ДэлгэрэнгүйХөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн дөрөвдүгээр бүлэгт заасан сурч боловсрох эрхийг хангах хүрээнд бүх шатны сургалтын байгууллагад сургалтын хүртээмжтэй орчин бүрдүүлэх, сургуулийн өмнөх, бага, дунд боловсролд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор “ Бүх шатны сургалтын байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх журам”-ын төслийг та бүхэнд танилцуулж байна.
Дэлгэрэнгүй“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ” гэж зорилт болгон дэвшүүлсэн.
ДэлгэрэнгүйЭнэхүү журмаар багшийн ажлын норм, бүтцийн дагуу албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ажлын гүйцэтгэл, үр дүнгээр үнэлж дүгнэх үнэлгээний үр дүнд үндэслэн багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, багшид мөнгөн урамшуулал олгох үндэслэлийг тогтоохтой холбогдох харилцааг зохицуулахаар тусгасан.
ДэлгэрэнгүйХүүхдийн цэцэрлэг сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт зохион байгуулахтай холбогдох харилцааг энэхүү журмаар зохицуулна
Дэлгэрэнгүй