Өмнөговь аймгийн ханбогд сумын хайрхан баг бага сургуультай болно. Энэ оны 6 дугаар сараас Цагаан хад суурьшлын бүс, Хайрхан баг тосгоны статустай болох болон Гашуун сухайт боомт тус нутаг дэвсгэрт байдаг гээд хүн амын төвлөрөл улам ихсэх юм байна.
ДэлгэрэнгүйМэдээ
Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хавсран гүйцэтгэж байгаа албан хаагчдад 40 хувийн нэмэгдэл хөлс олгохоор болсон нь 1700 гаруй хүнд хүрэх юм.
ДэлгэрэнгүйБОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР БНХАУ-ЫН “ФЭН ЕЙ” БОЛОВСРОЛЫН ГРУППИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Боловсролын сайд П. Наранбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Фэн Ей” Боловсролын группийн Сургалт хариуцсан захирал, группийн тэргүүлэх удирдагч хатагтай Ян Ян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “Фэн Ей” Боловсролын групп нь 1985 онд байгуулагдаж, эдүгээ Хятад, Малайз, Сингапур, Канадын 20 гаруй хотод байрлах 100 орчим сургуульд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байгууллага юм.
ДэлгэрэнгүйМэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээ 21 аймаг, нийслэлд нэгэн зэрэг эхэллээ
ДэлгэрэнгүйБОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР ЯПОНЫ “КҮМОН” БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Боловсролын сайд П.Наранбаяр Японы “Күмон” Боловсролын Хүрээлэнгийн төлөөлөгчидийг хүлээн авч уулзлаа. Хүрээлэнгийн стратеги төлөвлөлт, сурталчилгааны хэлтсийн дэд ерөнхийлөгч Кентаро Миёоши “Күмон” сургалтын хөтөлбөрийнхөө талаар танилцууллаа. “Күмон” нь дэлхийн 63 оронд сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг агаад хүүхэд тус бүр дээр түвшинд нь тохирсон сургалтыг явуулж чадахаасаа эхлээд алхам алхамаар ахих ахицаар нь үнэлдэг онцлогтой аж.
ДэлгэрэнгүйБоловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд 2025 онд хамтран ажиллах чиглэл, үйл ажиллагааны талаар санал солилцов.
ДэлгэрэнгүйБоловсролын сайд П.Наранбаяр Математикийн олимпиадыг Монголд анх удаа зохион байгуулж байсан Монгол Улсын Гавьяат багш, МУБИС-ийн хүндэт профессор, доктор Г.Загдрагчааг хүлээн авч уулзлаа.
ДэлгэрэнгүйӨнөөдрийн байдлаар Монгол Улсын боловсролын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургуулиудад багшлах эрхийн сургалтад хамрагдан 53 иргэн төгсөж гэрчилгээгээ гардан авлаа. Сургалтын үйл ажиллагааг их, дээд сургуулийн мэргэжлийн багш нар удирдан зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын хөтөлбөр нь сэтгэл судлал, боловсролын сэтгэл судлал, хүүхдийн хөгжил хамгаалал, сурган хүмүүжүүлэх зүй, харилцаа, суралцахуй багшлахуй болон мэргэжлийн агуулгын хүрээг хамарсан.
ДэлгэрэнгүйНийслэлийн Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Эрин эверест интернэшнл” сургуулийг төр худалдан авч нийслэлийн ерөнхий боловсролын 184 дүгээр сургууль болгон гэрчилгээ олгосон юм. Тус сургууль өнөөдрөөс эхлэн 40 бүлгийн 960 хүүхэд, 60 багштай хичээллэж эхэллээ
ДэлгэрэнгүйӨсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн-2025 өнөөдөр эхэллээ. Хөвгүүдийн 56, охидын 50дахь удаагийн энэхүү тэмцээнд хот хөдөөгийн 1000 орчим өсвөрийн шатарчид зургаан насны 12 ангилалд оюунаа уралдуулах юм. Тэмцээнийг нээж Шатрын холбооны ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Г. Занданшатар, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П. Наранбаяр нар үг хэллээ. Тэд мөн тэмцээний салхийг хаглаж эхний нүүдэл нүүцгээлээ.
ДэлгэрэнгүйБоловсролын сайд П.Наранбаяр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын их сургуулийн ректор А.В.Дамдинов тэргүүтэй тус сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар "Монгол, Оросын ректоруудын чуулга уулзалт"-ын зохион байгуулалт, оролцогчдын талаар санал солилцов.
ДэлгэрэнгүйБоловсролын сайд П.Наранбаяр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс 2025-2027 онд хэрэгжүүлэх хэл шинжлэлийн сургалт, судалгааны “Монгол хэл шинжлэл” найман багц төсөлтэй танилцлаа.
ДэлгэрэнгүйБоловсролын салбарын хамтын хэлэлцээрт тусгагдсаны дагуу төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын албан хаагчдад сар бүр хоолны тодорхой нөхөх төлбөр олгохоор шийдвэрлэлээ. 2025 оны батлагдсан цалингийн санд багтаан хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2464 гаруй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 88.6 мянган албан хаагчдад сар бүр орон нутагт дунджаар 107,500 төгрөг, нийслэлд 172,000 төгрөгийг олгох юм.
ДэлгэрэнгүйУИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөрийн М.Жаргалсайхан /ШУТИС- Программ хангамж/,Ч.Чимэддолгор /МУИС- Монгол хэл, хэл шинжлэл/, С.Намуунаа /Отгонтэнгэр Их Сургууль- Эрх зүй/, Б.Солонго /Ач Анагаах Ухааны Их Сургууль- Нүүр амны их эмч/ Б.Билгүүн, /МУИС- Сэтгүүл зүй/ нарын хамт Боловсролын сайд П.Наранбаяр болон сайдын зөвлөх Д.Гантулга нартай уулзлаа.
Дэлгэрэнгүй














