2022-2023 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд олгох тэтгэлгийг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн. Нэр, данс зөрүүтэй, нэмэгдсэн өртгийн албан татварын удирдлагын нэгдсэн систем (e-tax)-д бүртгэлгүй 191 төгсөгчийн гүйлгээ хийгдээгүй байна. Эдгээр суралцагч 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор өөрийн суралцаж төгссөн политехник коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд мэдээллээ засаж өгнө үү.
ДэлгэрэнгүйМэдээ
Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Япон улсын нийслэл Токио хотод 2023 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцож Монгол улсын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байрыг хүртлээ.
ДэлгэрэнгүйЯпон Улсын Чиба хотод зохион байгуулагдаж байгаа математикийн олон улсын олимпиадын дүнгийн хурал дөнгөж сая болж медалийн оноог тогтоолоо. Монгол Улс нэг алт, 4 хүрэл, нэг тусгай байр хүртлээ. Дэлгэрдалайн Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж Монгол Улсын 7 дахь алтан медалийн эзэн, Олон улсйн математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн 6 дахь сурагч боллоо.
Дэлгэрэнгүй2023 оны 07 дугаар сарын 03-11-ний өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан Олон улсын Биологийн 34 дүгээр олимпиадаас Монголын баг хос хүрэл медаль болон тусгай байрыг эх орондоо авч ирж байна. Тодруулбал Шинэ-Үе сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Мишээл хүрэл медаль, Шинэ Эхлэл сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Намуун хүрэл медаль, Байгаль-Эх лицей сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Ирээдүй тусгай байр эзэлжээ.
Дэлгэрэнгүй2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГ-аас хэрэгжүүлсэн 'Сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ, Боловсрол, шинжлэх ухааны сайдын "бага насны хүүхдийн хөгжилд оруулсан" хувь нэмэрийг үнэлж НҮБ-ын “Certificate of Recognition” олголоо. Батламжийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Комлан өнөөдөр гардууллаа.
ДэлгэрэнгүйБШУ-ы сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү болон Чүнчонь мужийн амбан захирагч Ким Ён Вон нартай уулзлаа. Уулзалтаар мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мэргэшсэн ажилтан бэлтгэх чиглэлээр санал солилцлоо.
ДэлгэрэнгүйУлсын Их Хурлын хаврын чуулганаар Боловсролын багц хуулийг эцэслэн баталлаа.
ДэлгэрэнгүйБоловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан. Өнөөдөр буюу хаврын чуулганы хаалтын өдөр боловсролын баг хуулийн төслийг эцэслэн батлах гэж байна.
ДэлгэрэнгүйДээд боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх Европын холбооны "Erasmus+ MONGWBL“ төсөл нь Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх замаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой төсөл юм.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яамнаас холбогдох яамд, агентлагуудтай хамтран хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх, түрээсийн зориулалтаар барилга байгууламж судлах, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарим төсвийн эх үүсвэрийг шийдвэрлэх, засвар тохижилтын ажлуудыг зохион байгуулах чиг үүрэг хүлээн ажиллаж байна.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яамнаас Боловсролын Дэлхийн Түншлэл олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн Удирдах хорооны 3 дугаар хурал хуралдлаа.
ДэлгэрэнгүйДээрх хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг Улсын Их Хурал сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.
ДэлгэрэнгүйБоловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эхний хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн илэрхийлсэн байр суурь...
ДэлгэрэнгүйНасан туршийн суралцахуйн 2022-2023 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа боллоо. Энэ хичээлийн жилд аймаг нийслэл, сум дүүргийн нийт 355 Насан туршийн боловсролын төвд боловсрол нөхөн олгох хөтөлбөрөөр 4981 иргэн суралцжээ. Эдгээр суралцагчдын 3573 нь эрэгтэй, 1228 нь эмэгтэй байна.
ДэлгэрэнгүйТөрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж байгааг үйлчилгээг сайжруулах зорилгоор БШУЯ, ЭМЯ, ХНХЯ хамтран салбар дундын уулзалт зөвлөгөөнийг сар бүр зохион байгуулах болсон. Энэ сарын төлөвлөгөөт уулзалт өчигдөр боллоо
Дэлгэрэнгүй














