Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд СӨБ-ын нийт 1413 байгууллагад 266024 хүүхэд хамрагдаж, нийт 9450 үндсэн багш ажиллаж байна.
ДэлгэрэнгүйСалбарын статистик мэдээлэл
Монгол Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 69 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 33 буюу 47.8 хувь нь их сургууль, 35 буюу 50.7 хувь нь дээд сургууль, 1 буюу 1.4 хувь нь коллеж байна. Нийт их, дээд сургууль, коллежийн 16 буюу 23.2 хувь нь төрийн өмчийн, 50 буюу 75.5 хувь нь хувийн өмчийн, 3 буюу 4.3 хувь нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллага байна. Нийт сургалтын байгууллагын 64 буюу 92.8 хувь нь Улаанбаатар хотод, 5 буюу 7.2 хувь нь хөдөө, орон нутагт сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 77 мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 48 буюу 62.3 хувь нь төрийн өмчийн, 29 буюу 37.7 хувь нь хувийн өмчийнх байна. Нийт сургалтын байгууллагын 40 нь орон нутагт, 37 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна.
ДэлгэрэнгүйУлсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 859 сургууль хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна. Тэдгээрийн 80.1 хувь нь төрийн өмчийн, 19.9 хувь нь хувийн өмчийн сургууль байна. Нийт 859 сургуульд 746,405 суралцагч суралцаж, 36,118 үндсэн багш ажиллаж байна.
ДэлгэрэнгүйУлсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ЕБС-ийг өдрөөр төгсөгчдийн 52.8 мянга нь суурь боловсрол (9 дүгээр анги), 31.9 мянга нь бүрэн дунд боловсрол (12 дугаар анги) эзэмшигчид байна. 12 дугаар ангийг өдрөөр төгсөгчид өмнөх оны хичээлийн жилээс 2.9 мянга буюу 8.3 хувиар буурсан байна
Дэлгэрэнгүй2020 оны байдлаар ШУТ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эрдэм, шинжилгээний 68 байгууллагын 53 (77.9%) нь төрийн өмчийн, 15 (22.1%) нь хувийн өмчийн байгууллага байна. Харин Эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын байгууллага 31 (45.6%) байна. Шинжлэх ухаан, технологийн салбарт 2020 онд нийт 6926 хүн ажиллаж байгаагийн 3973 (57.4%) нь эмэгтэй ажиллагчид байгаа бол нийт ажиллагчдын 6109 (88.2%) нь үндсэн, 5033 (72.7%) нь судлаачид, нийт судлаачдын 1536 (30.5%) нь эрдэм шинжилгээний ажилтан байна. Нийт ажиллагчдын дотор шинжлэх ухааны доктор 153, боловсролын доктор 1697, академич 64, профессор 369, дэд профессор 564 байна.
ДэлгэрэнгүйМанай улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллежийн тоо 2020-2021 оны хичээлийн жилд 88 байгаагийн 37 (42.1%) нь их сургууль, 45 (51.1%) нь дээд сургууль, 3 (3.4%) нь коллеж, 3 (3.4%) нь гадаадын их сургуулийн салбар байна. Үүний 65 (73.9 %) нь төрийн бус өмчийн, 20 (22.7 %) нь төрийн өмчийн, 3 (3.4%) нь олон нийтийн/шашны1 өмчийн сургууль байна. Нийт сургуулийн 79 (89.8%) нь Улаанбаатар хотод, 9 (10.2%) хөдөө, орон нутагт байна.
Дэлгэрэнгүй2020-202 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 839 сургууль сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна. Тэдгээрийн 80.1 хувь нь төрийн өмчийн, 19.9 хувь нь хувийн сургууль байна.
Дэлгэрэнгүй