1.Ерөнхий боловсролын сургуулийн /цаашид сургууль гэх/ багшийн хөгжлийн төвд сургалт, үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотой харилцааг энэхүү үлгэрчилсэн журмаар зохицуулна.
ДэлгэрэнгүйМэдээний архив
Одоогоос жил хагасын өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх болон сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзаж, ерөнхий боловсролын салбарт сэтгэл зүйчийн дэд тогтолцоог бүрдүүлэх асуудлаар санал солилцож байв.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам, Aзийн хөгжлийн банктай хамтран Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн Удирдах хороо хуралдлаа. Хурлаар төслийн 2022 онд төлөвлөсөн үйл ажиллагааны гүйцэтгэл, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэгийн хамт Говьсүмбэр аймагт ажиллалаа. Говьсүмбэр аймагт ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн шинэ хичээлийн байр, 5 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.
ДэлгэрэнгүйМатематикийн хоцрогдол арилгах хөтөлбөр туршиж байгаа 6 сургуулийн нэг нь Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургууль юм. 1541 сурагчтай энэ сургуульд өнөөдөр боловсрол, шинжлэх ухааны сайд ажиллав. Хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчдын түвшинг тогтоогоод хүүхэд бүр хоцрогдол үүссэн тэр ангиасаа эхлэн математикийн хичээлээ нөхөж үзэж байгаа юм.
ДэлгэрэнгүйБоловсролын амжилтаар дэлхийд тэргүүлэгч Финланд улсын “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг Монгол Улсын ЕБС-ийн сурагчид ашиглах боломжтой боллоо.
ДэлгэрэнгүйТөв азийн их сургуулиудын cтартап генератор хөтөлбөр нь эрүүл мэнд, байгаль орчин, хөдөлмөрийн салбарын нийгмийн болон аж ахуй нэгжийн бодит асуудлуудыг шийдвэрлэх замаар практик, бизнес эрхлэх, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх их сургуулиудын бүтэн цагийн оюутнуудын дундах өрсөлдөөнт инновацын тэмцээн юм. Хөтөлбөрийн хүрээнд Цахиурын хөндий болон CAREC бүсийн олон улсын мэргэжилтнүүд оролцогчдод цуврал воркшоп, заавар зөвлөгөө өгөх ба хөтөлбөрийн төгсгөлд шилдэг оролцогчдод мөнгөн шагнал, сертификат олгох юм.
Дэлгэрэнгүй"Орон нутагт шинжлэх ухаан, технологи, инновацыг нцутагшуулъя" аян 4 аймагт зохион байгуулав. Аяны хүрээнд төр-шинжлэх ухаан-хувийн хэвшил-орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Орон нутагт шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх боломж бүрдсэн.
ДэлгэрэнгүйЦаг хугацаа, орон зайнаас үл хамааран, сайн багшийн хичээлд хамрагдаж, чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэв.
ДэлгэрэнгүйТөрийн өмчит их, дээд сургуулиудыг үе шаттайгаар хотоос гаргаж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хөгжүүлэх зорилт ажил хэрэг болж эхэллээ.
ДэлгэрэнгүйИх, дээд сургуулийн багш, судлаач, суралцагчдын төгсөлтийн ажил, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн хуулбарлалт шалгах, хуулбарлалтын хувь хэмжээг тогтоох замаар судлаачийн ёс зүйг төлөвшүүлэх зорилгоор “Бүтээлийн хуулбарлалт шалгах үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын төслийг боловсруулсан болно.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал Мара Варвиккийг хүлээн авч уулзлаа. Дэлхийн банк Монголын боловсролын салбар дахь дараагийн хамтын ажиллагааны эхлэл болгож энэхүү уулзалтыг зохион байгуулах санаачилга гаргасан юм.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 36 дугаар зуйлийн 36.6, 36.7, 36.8, 36.9 болон 36.13 заалт болон Боловсрол, шинжлах ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/418 тоот тушаал, Төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам, МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2022 оны 11 дугээр сарын 09-ний өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус ундэслэн МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтын дүнг хүргүүлж байна.
ДэлгэрэнгүйХААИС-ийн докторант Ганзориг овогтой Хишигжаргал “Буудайн сортуудын тарих үрийн чанар болон зарим физик үзүүлэлтийг судалсан дүн” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10.00 цагт Захиргааны II байрны 201 тоот танхимд болно.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам 2022 оныг ёс зүйн жил болгон зарлав. Энэ хүрээнд "Сайдад захидал бичээрэй" аяныг өрнүүлж 1052 захидал хүлээн авав.
Дэлгэрэнгүй











