card

Мэдээний архив

УТГА ЗОХИОЛООР ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЖИНХЭНЭ ХАМГААЛАЛТЫН ХУРАЛ БОЛНО

УТГА ЗОХИОЛООР ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЖИНХЭНЭ ХАМГААЛАЛТЫН ХУРАЛ БОЛНО

Улаанбаатарын Их сургуулийн Монгол хэл, уран зохиолын салбарын докторант М.Нарантуяагийн “Т.Драйзерын зохиолын уран сайхны орчуулгад хийсэн судалгаа” \Т.Драйзерын “Кэрри эгч”, “Санхүүч” ба “Мундаг эр” зохиолын жишээн дээр\ сэдэвт Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацийн жинхэнэ хамгаалалтын хурал 2022 оны 06 сарын 06-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатарын Их Сургуулийн Эрдмийн Зөвлөлийн А-302 тоот танхимд болно

Дэлгэрэнгүй
БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Боловсрол, шинжлэх ухааны яам болон харьяа байгууллагуудын удирдлагууд МУБИС-д ажиллав. Энэ үеэр МУБИС-ийн багш, оюутны сургалт-лаборатори, хичээлийн хэрэглэгдэхүүн, аргазүйн инновацуудтай танилцсан.

Дэлгэрэнгүй
Докторын зэрэг хамгаална

Докторын зэрэг хамгаална

Удирдлагын академийн докторант Т. Төмөр "Байгууллагын соёлд удирдлагын манлайлал нөлөөлөх нь (Их сургуулиудын жишээн дээр)" сэдвээр Төрийн удирдлагын доктор (Ph.D) - ын зэрэг хамгаална.  Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Удирдлагын академийн төв байрны 208 тоот танхимд 15:00 цагт эхэлнэ. 

Дэлгэрэнгүй
ЮНЕСКО-ТОЙ ХАМТРАН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

ЮНЕСКО-ТОЙ ХАМТРАН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Дижитал чадамжийн хэрэглэгдэхүүн ба Боловсролын нээлттэй нөөц материалыг танилцуулах арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн оролцлоо.

Дэлгэрэнгүй
ОЛИМПИАДАД БУС АМЬДРАЛД БЭЛТГЭХ БОЛОВСРОЛЫН ТАЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ

ОЛИМПИАДАД БУС АМЬДРАЛД БЭЛТГЭХ БОЛОВСРОЛЫН ТАЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ

"Global education forum" хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Эхний өдөр буюу бямба гарагт ургийн боловсролоос эхлээд гадаад сурах боломж хүртэлх бүх түвшний боловсролын өдөрлөг, нээлттэй хэлэлцүүлэг, мэтгэлцээнүүд болсон.

Дэлгэрэнгүй
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ

Аймаг, суманд улс төр, нам дагаж захирал эрхлэгчийн томилгоо хийдэг нь хөгжлийг хойш татдаг талаар багш нар хэлж байна. Цаашид салбартаа тогтвортой ажилласан, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг, туршлагатай нь захирал эрхлэгч болдог тогтолцоог хуулиар зохицуулна.

Дэлгэрэнгүй
ШУТИС ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО

ШУТИС ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО

БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд 393,000 ам.долларын үнэ бүхий судалгааны лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Ингэснээр цахилгаан хангамжийн судалгааны лабораторитой болж байна.

Дэлгэрэнгүй
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Ерөнхий боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг тандах, хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох зорилгоор Кембрижийн их сургуулийн зөвлөх баг, БШУЯ-ны ажлын хэсэг хамтран нийслэлийн болон орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, багш бэлтгэх их дээд сургуулиудад ажиллалаа.

Дэлгэрэнгүй
Докторын зэрэг хамгаална

Докторын зэрэг хамгаална

ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн докторант Наранцогтын Насанбаяр “Улаанбаатар хотын газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх судалгаа (Туул гол-Хужирбулангийн хэсгийн жишээн дээр)” сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D.)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15:00 цагт ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн (ШУТ) төв номын сангийн 604 тоот хурлын танхимд болно. 

Дэлгэрэнгүй
СУРАГЧДЫН XIX ОЛИМПИЙН НААДАМД ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛД Д.НОМИН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ  

СУРАГЧДЫН XIX ОЛИМПИЙН НААДАМД ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛД Д.НОМИН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ  

Сурагчдын XIX олимпийн наадам болох Гимназиад-2022 Франц улсад зохион байгуулагдаж байна. Энэхүү наадамд манай улс анх удаа оролцож байгаа бөгөөд жүдо бөхийн төрөлд хоёр тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцсон. Жүдо бөхийн 57 кг-ийн жинд Д.Номин хүрэл медаль хүртлээ.

Дэлгэрэнгүй
Л.ЭНХ-АМГАЛАН: ИННОВАЦ БИДНИЙ АМЬДРАЛЫН ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЛЭЭ БОЛСОН

Л.ЭНХ-АМГАЛАН: ИННОВАЦ БИДНИЙ АМЬДРАЛЫН ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЛЭЭ БОЛСОН

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эрдэмтэн, судлаачдад баяр хүргээд, бид гавал толгойтнуудаа ашиглаж, хөгжүүлж үндэсний инновацын тогтолцоог бий болгох ёстой. Инновац бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон ийм үед Монголыг инновацын хөндий болгох учиртай гэдгийг залуустаа хандан уриаллаа.

Дэлгэрэнгүй
ДОРНОГОВЬ АЙМАГ 2022 ОНЫГ ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ЖИЛ БОЛГОЖЭЭ

ДОРНОГОВЬ АЙМАГ 2022 ОНЫГ ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ЖИЛ БОЛГОЖЭЭ

Дорноговь аймагт өнөөдөр 21 ерөнхий боловсролын сургуульд 15172 сурагч суралцаж, 1139 багш, ажилтан ажиллаж байна. Харин төрийн өмчийн 33, хувийн хэвшлийн 3, төмөр замын 6 гээд нийт 42 цэцэрлэгт 5804 хүүхэд хүмүүжиж, 749 багш, ажилтан боловсролын үйлчилгээ үзүүлж байна.

Дэлгэрэнгүй
БАЯНХОНГОР АЙМГИЙН БАГШ НАРТ ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАГШ НАРТ ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Багш, удирдлагууд хичээл практикийн зардлыг жилд хоёр удаа төлөвлөнө. Төлөвлөлтөөс хуваарилах, зарцуулах, хянах гэсэн зарчмаар зардлыг зориулалтын дагуу ашиглана. Багш нарын хувьд өөрт шаардлагатай материал, хэрэглэгдэхүүний жагсаалтаа гаргаж өгөх юм. Хувьсах зардлын хүрээнд цахим хэрэглээний зардлыг багш, удирдлагуудад олгож байгаа. Тодруулбал, багш нарт цахим хэрэглээний зардал болох сар бүрийн дата багцын санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн.

Дэлгэрэнгүй