Гадаадад суралцах
Шинэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эрдэмтэн, судлаачдад баяр хүргээд, бид гавал толгойтнуудаа ашиглаж, хөгжүүлж үндэсний инновацын тогтолцоог бий болгох ёстой. Инновац бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон ийм үед Монголыг инновацын хөндий болгох учиртай гэдгийг залуустаа хандан уриаллаа.
Шинэ
Дорноговь аймагт өнөөдөр 21 ерөнхий боловсролын сургуульд 15172 сурагч суралцаж, 1139 багш, ажилтан ажиллаж байна. Харин төрийн өмчийн 33, хувийн хэвшлийн 3, төмөр замын 6 гээд нийт 42 цэцэрлэгт 5804 хүүхэд хүмүүжиж, 749 багш, ажилтан боловсролын үйлчилгээ үзүүлж байна.
Шинэ
Багш, удирдлагууд хичээл практикийн зардлыг жилд хоёр удаа төлөвлөнө. Төлөвлөлтөөс хуваарилах, зарцуулах, хянах гэсэн зарчмаар зардлыг зориулалтын дагуу ашиглана. Багш нарын хувьд өөрт шаардлагатай материал, хэрэглэгдэхүүний жагсаалтаа гаргаж өгөх юм. Хувьсах зардлын хүрээнд цахим хэрэглээний зардлыг багш, удирдлагуудад олгож байгаа. Тодруулбал, багш нарт цахим хэрэглээний зардал болох сар бүрийн дата багцын санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн.
Шинэ
БШУЯ-ны төсвийн шинэчлэлийн ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Төсвийн шинэчлэлийн хүрээнд багш нарын цалин урамшууллын тогтолцоог хэрхэн бүрдүүлсэн, хувьсах зардлын задаргаа, багш нарын хичээл практикийн зардал, дата хэрэглээний мөнгийг хэрхэн бодож олгох талаар ажлын хэсгийн гишүүд зөвлөж байгаа юм. Ажлын хэсгийн уулзалтад 200 гаруй багш ажилтан хамрагдлаа.
Шинэ
Боловсрол, шинжлэх ухааны салбар эрх зүйн болон төсвийн шинэчлэлийг эхлүүлж энэ хүрээндээ анхан шатны нэгжүүдэд бодлого шийдвэрээ танилцуулах, нэгдсэн ойлголт мэдээлэл өгөх зорилгоор орон нутагт ажиллаж байна. Өнөөдөр БШУ-ы сайдаар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Оролцоо их байх тусам алдаа бага гарна.


Франц
Унгар
Украйн
АНУ
Австрали
БНХАУ
Вьетнам
ОХУ
Япон
Турк
Лаос
Беларусь
Казакстан
Болгар
БНЭУ
Румын
БНСУ
Куба
Польш
Англи
ЧЕХ
Тайван