Боловсролын сайдын тушаалын дагуу лам хуврагуудын ерөнхий боловсролын асуудлыг шийдвэрлэх цахим нөхөн олгох хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Тус хөтөлбөр нь буддын гүн ухаанд суралцаж буй Энэтхэг дэх лам хуврагууд болон алслагдсан сумдын сүм хийдэд суралцаж буй лам хуврагуудын боловсролын асуудлыг бүрэн шийдвэрлэх зорилготой юм.
ДэлгэрэнгүйФото мэдээ
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Лондон хотноо 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан Монгол, Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалтад оролцлоо. Дугуй ширээний уулзалтаар Талууд боловсролын салбарт хэрэгжүүлж буй Монгол-Британийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцоо идэвхтэй өргөжиж байгааг онцлон, тэтгэлгийг нэмэгдүүлэхээр ярилцав.
ДэлгэрэнгүйБоловсролын сайд П.Наранбаяр 2025 оны 3 дугаар сарын 3,4,5-ны ажлын өдрүүдийг цагаан сарын амралт болгосон Засгийн газрын шийдвэр гарсны дагуу боловсролын шат шатны байгууллагуудад чиглэл хүргүүллээ.
ДэлгэрэнгүйП.НАРАНБАЯР: САЙН БОЛОВСРОЛЫГ ХААНА Ч АВАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ
ДэлгэрэнгүйБилгийн тооллын 17 дугаар жарны хөхөгчин Могой жилийн цагаан сарын босгон дээр Монгол Улсын Их хурлын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал болон удирдлагууд Боловсролын яаманд ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ.
ДэлгэрэнгүйБоловсролын сайд П.Наранбаяр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаж, улаан загалмайч хүүхдүүдтэй уулзлаа.
ДэлгэрэнгүйБоловсролын сайд П.Наранбаяр Европын холбооны Erasmus+ Reteach төслийн ерөнхий зохицуулагч Отгонтэнгэр их сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Erasmus+ Reteach төсөл нь "Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх" зорилготой. Боловсролын яамны зүгээс багш бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах Erasmus+ Reteach төслийг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
ДэлгэрэнгүйБоловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Австралийн Хүүхдийг ивээх сангийн Корпорацын түншлэлийн менежер Жэсон Тайдер, Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь менежер, Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нарыг хүлээн авч уулзлаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын багш нарын англи хэлний чадавхыг бэхжүүлэх зорилгоор Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газраас олгож буй буцалтгүй тусламжийн хүрээнд Британийн Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээний хэрэгжилтэд Боловсролын яам хяналт тавин ажиллах юм.
ДэлгэрэнгүйБоловсролын сайд П.Наранбаярын хүсэлтээр Монгол улсын гавьяат багш захирлуудын баг Баян-Өлгий аймгийн 13 сумаас 12-т нь ажиллаж ирэв.
Дэлгэрэнгүй2023 - 2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургалтын агуулгад англи хэлний “Pearson” хөтөлбөр нэвтэрсэн. Энэ хичээлийн жилээс 5-аас 6 дугаар ангийнхан англи хэлний хичээлээ 100% уг хөтөлбөрийн дагуу судалж байна. 2025-2026 оны хичээлийн жилд 3-аас 9 дүгээр ангийнхан гэх мэтээр 3-аас 12 дугаар ангийн сурагчид бүгдээрээ энэ хөтөлбөрөөр англи хэлний хичээлээ үзнэ. Иймээс хөтөлбөрийн шинэчлэлүүд байнга хийгдэж, багш сурагчдад илүү өгөөжтэй байлгахад анхаардаг байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч " IEDC- Pearson partner Mongolia" -гийн захирал М.Найдалмаа хөтөлбөрийн шинэчлэлийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр болон албаны хүмүүст мэдээлэл хийлээ.
ДэлгэрэнгүйӨмнөговь аймгийн ханбогд сумын хайрхан баг бага сургуультай болно. Энэ оны 6 дугаар сараас Цагаан хад суурьшлын бүс, Хайрхан баг тосгоны статустай болох болон Гашуун сухайт боомт тус нутаг дэвсгэрт байдаг гээд хүн амын төвлөрөл улам ихсэх юм байна.
ДэлгэрэнгүйЦэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хавсран гүйцэтгэж байгаа албан хаагчдад 40 хувийн нэмэгдэл хөлс олгохоор болсон нь 1700 гаруй хүнд хүрэх юм.
ДэлгэрэнгүйБОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР БНХАУ-ЫН “ФЭН ЕЙ” БОЛОВСРОЛЫН ГРУППИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Боловсролын сайд П. Наранбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Фэн Ей” Боловсролын группийн Сургалт хариуцсан захирал, группийн тэргүүлэх удирдагч хатагтай Ян Ян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “Фэн Ей” Боловсролын групп нь 1985 онд байгуулагдаж, эдүгээ Хятад, Малайз, Сингапур, Канадын 20 гаруй хотод байрлах 100 орчим сургуульд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байгууллага юм.
ДэлгэрэнгүйМэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээ 21 аймаг, нийслэлд нэгэн зэрэг эхэллээ
Дэлгэрэнгүй