ХасБанк болон “Хөгжлийн алтан сан холбоо” төрийн бус байгууллага нь орон нутгийн ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын сургалтын орчинг сайжруулах, сурагчдын мэдээллийн технологийн ур чадварыг нэмэгдүүлэх, чанартай боловсролыг дэмжих зорилгоор хамтарсан төсөл хэрэгжүүлж байна.
ДэлгэрэнгүйМэдээний архив
Борлуулалтын орлогын 1%-ийн татварын хөнгөлөлтөөрөө Ай Ти Зон ХХК нь Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуульд (МУИС-МТЭС) "Кибер аюулгүй байдал ба Сүлжээний лаборатори"-ийг байгуулж, албан ёсоор хүлээлгэн өглөө.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээл жилд 32 суралцагчдыг Бүгд Найрамдах Турк Улсын их, дээд сургуулиудад компьютерийн шинжлэх ухаан, архитектор, хиймэл оюун ухаан, өгөгдлийн инженер зэрэг мэргэжлээр илгээж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Франц Улсад 8 оюутан суралцахаар боллоо.
ДэлгэрэнгүйБоловсролын салбарын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хувийн хэвшлийн байгууллагаар дамжуулах, байгууллагын борлуулалтын орлогын 1%-ийн татварын хөнгөлөлтийг ЕБС-д цахим анги тохижуулах хүрээнд Боловсролын Яам, Google for Education-ийн албан ёсны түнш байгууллага болох iCORE Co.,Ltd, Бодь электроникс ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
ДэлгэрэнгүйБоловсролын яам, Боловсролын Ерөнхий газар, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээ болон Монголын хүүхдийн зөвлөл хамтран “Суралцагчийн зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм”-ийн анхны танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монголын хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүн Д.Алдардэлгэр оролцож, Үндэсний майхант чуулганаар төлөөлөгч хүүхдүүдийн саналд тулгуурлан боловсруулсан дүрмийн төслийг танилцуулан, оролцогчидтой санал солилцов.
ДэлгэрэнгүйСургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна. 2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл, санхүүжилтийн зохицуулалт шинэчлэх шаардлагатайг харуулж байгаа юм.
ДэлгэрэнгүйБоловсролын ерөнхий тухай хуулийн Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.8-д заасны дагуу "Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх журам”, “Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх шинжээчид тавих шаардлага”-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заасны дагуу Та бүхнээс санал авч байна. Та бүхэн нийтлэг шаардлагын төсөлтэй танилцан саналаа nomintsetseg@moe.gov.mn, bolormaa.p@moe.gov.mn хаягаар ирүүлэхийг хүсье.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 4 дэх заалтыг үндэслэн “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа Urantsetseg@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна
Дэлгэрэнгүй"Мэргэшсэн дижитал багш" хөтөлбөрийн “шилдгийн шилдэг оролцогч”-оор Н.Чимэдцэрэн шалгарлаа
ДэлгэрэнгүйБоловсролын сайд П.Наранбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Хэльмут Кулитцыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаа, тус сургуулийн өргөтгөлийн төсөл зэрэг хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар ажил хэрэгч яриа өрнүүлэв.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дахь хэсэг, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 06 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Үзэл баримтлал батлах тухай” 176 дугаар тогтоолын 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, сургалтын хөтөлбөрийн загвар”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй











