Дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын сургалтыг 2024-2025 оны хичээлийн жилд нийт 23,768 суралцагч төгсөж, өмнөх оноос 3,787 -оор буюу 13.7 хувиар буурсан байна.
ДэлгэрэнгүйМэдээний архив
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг 2024-2025 оны хичээлийн жилд нийт 20,681 суралцагч төгсөж, өмнөх оноос 2151-аар буюу 11.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мэргэжлийн боловсролын 3 жилийн ангийг 6,566 суралцагч, 1 жилийн ангийг 9,120 суралцагч, техникийн боловсролын 1.5 жилийн ангийг 1,711, 3 жилийн ангийг 448, мэргэжлийн сургалт буюу богино хугацаат сургалтыг 2,836 суралцагч тус тус төгссөн байна.
ДэлгэрэнгүйЕрөнхий боловсролын сургуулийн өдрийн ангийн бага, суурь, бүрэн дунд боловсролыг 2024-2025 оны хичээлийн жилд нийт 180.8 мянган суралцагч төгсөж өмнөх оны төгсөгчдөөс 5080-аар буюу 2.9 хувиар өссөн байна. Бага боловсролыг 77,511 суралцагч, суурь боловсролыг 60,268 суралцагч, бүрэн дунд боловсролыг 42,993 суралцагч тус тус төгссөн байна.
Дэлгэрэнгүй2025 оны Зүүн Азийн бүс нутгийн бодлогын хэлэлцээр “Хиймэл оюуныг нэвтрүүлсэн дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдвийн хүрээнд боллоо. Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга нээж хэлсэн үгэндээ “ Хиймэл оюун (AI) нь багш, ажилтнуудыг орлох бус харин тэднийг дэмжих хэрэгсэл байх, бид оюутнуудаа AI‑ийг ухамсартайгаар ашиглаж, өөрийнхөө бие даасан бодол, сэтгэлгээг хөгжүүлэх, ёс суртахууны хэм хэмжээг төлөвшүүлэхэд сургах мөн оюутнуудын хувийн мэдээллийг чанд хамгаалж, багш нарыг AI‑тай үр дүнтэй, хариуцлагатай хамтран ажиллахад бэлтгэх хэрэгтэй байна” гэв.
ДэлгэрэнгүйЭх сурвалж: Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хавсаралт ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ БАТЛАХ, АЖЛЫН ГҮЙЦЭТЭЛ, ҮР ДҮН, МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Боловсролын яамны төрийн захиргааны удирдлагын газрын ахлах шинжээч Д.Одончимэг /Утас:51-266131/
ДэлгэрэнгүйМонгол Улсын төрийн албаны үнэт зүйл, төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлагын тогтолцоо, ёс зүйн хэм хэмжээ, төрийн албан хаагчийн ёс зүйн чиглэлийн олон талт судалгаа, олон улсын туршлагыг харьцуулан судалж Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан.
Дэлгэрэнгүй“Орон сууцны хороолол, хотхонд байрлах бага сургуулийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахад баримтлах” чиглэл батлагдав. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан бүлэг дүүргэлтийг стандарт түвшинд хүргэх "Нэг ээлж, цөөн хүүхэдтэй анги", "Гэрт ойр сургууль-хамгийн сайн сургууль" арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэ чиглэлийг баримтлах юм.
ДэлгэрэнгүйБоловсролын яамны дэргэдэх Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороотой хамтран төрийн албан хаагчдад зориулсан цахим сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад 29 байгууллагын 126 төрийн албан хаагч хамрагджээ. Сургалтын үеэр ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг сайжруулах, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, хууль, журмын хэрэгжилтийг хангах талаар мэдээлэл өгч, дэд хороодын уялдаа холбоог сайжруулах тухай санал солилцсон байна.
ДэлгэрэнгүйThe proposed project (57176-001) Support for Collaboration and Innovation in Science and Technology Education in Secondary Schools in Mongolia aims to transform science and IT education by equipping students and teachers with the skills, tools, perspectives, and the capacity for innovation and collaboration required to thrive in an increasingly digital world and to respond to environmental challenges that constrain resilient and sustainable development. Through an approach that emphasizes hands-on, project-based learning and the integration of artificial intelligence (AI) and sustainable development concepts, the project aims to foster future-ready learners and educators.
ДэлгэрэнгүйБоловсролын зээлийн сангийн авлага барагдуулах хуулийн зөвлөх багийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
ДэлгэрэнгүйП.НАРАНБАЯР: ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦООТОЙГООР ХҮҮХДИЙН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
ДэлгэрэнгүйМонгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газарт Боловсролын сайдаар П.Наранбаяр улиран ажиллахаар болж Засгийн газрын гишүүний тангараг өргөж, тамгаа гардан авлаа.
ДэлгэрэнгүйDate: 11 June 2025 Loan No. and Title: Sustaining Access to and Quality of Education During Economic Difficulties Project 50091-002 Contract No. and Title: CS-07: IT firm to upgrade and integrate bagsh.edu.mn platform with other platforms
ДэлгэрэнгүйОлон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах байгууллагуудыг урьж байна.
ДэлгэрэнгүйL3594-MON Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл
Дэлгэрэнгүй






