“Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-аар инновацийн төсөл шалгаруулах, грант олгох, хэрэгжилтэд нь хяналт тавих, үр дүнг тооцох үйл ажиллагааг зохицуулна. Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
ДэлгэрэнгүйМэдээний архив
Энэхүү журмын зорилго нь эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах, бүртгүүлэх үндсэн зарчмыг тогтоох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2017 оны 19 дугаар тогтоолоор “Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл байгуулагдсан. “Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл нь Монгол Улсад өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны паркийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.
ДэлгэрэнгүйКОВИД-19 цар тахлын улмаас сургуулийн үйл ажиллагаа зогссон нь дэлхий даяар 1.5 тэрбум суралцагчдад нөлөөлж байна. Энэ нь нийт суралцагчдын 91 хувийг эзэлж байгаа юм (ЮНЕСКО, 2020). Энэхүү хямралын үед боловсролын тасралтгүй байдлыг хангахын тулд зайн, онлайн болон холимог аргыг ашиглаж байгаа бөгөөд нөөц боломж, чадавхаас хамаарч сургалтын загварууд харилцан адилгүй байна. Зайн болон онлайн сургалтын хувьд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийг гэрээр суралцахад нь туслах үндсэн чиг үүргийг гүйцэтгэж, урьд өмнөхөөсөө илүүтэйгээр сургалтын орчинг бүрдүүлж байна.
ДэлгэрэнгүйКОВИД-19 цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор нийтийн эрүүл мэндийн төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг болох сургуулийн үйл ажиллагааг зогсоосноос үүдэн дэлхий даяар боловсролын тогтолцоонд урьд өмнө байгаагүй их бэрхшээл тулгарч байна. Засгийн газрууд сургалтын хөтөлбөрт суурилсан бүх нийтийн сургалт, суралцахуйн тасралтгүй байдлыг хангах зорилгоор олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран холимог технологийг ашиглан алсын зайнаас боловсролын үйлчилгээг хүргэх чиглэлд ажиллаж байна.
ДэлгэрэнгүйКОВИД-19 тахал нь тусгаарлах, сургуулиудыг хаах, хоорондын зай барих, дадал болсон орчныг алдагдуулах зэргээр нөлөө үзүүлж байна. Хөдөлгөөнийг хязгаарлаж хэвшмэл дэглэмийг тасалдуулан нийгмийн харилцааг хумихад хүргэж, уламжлалт суралцах аргуудыг зогсоох нь залуучууд, тэдний гэр бүл, олон нийтийн дунд дарамт, шахалт, сэтгэлийн түгшүүрийг нэмэгдүүлж байна.
Дэлгэрэнгүй





