Боловсролын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд туршлага солилцох үйл ажиллагаа Дундговь аймагт зохион байгуулагдлаа. Боловсролын яам, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ЖАЙКА, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Дундговь аймгийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дундговь аймгийн 15 сумын ерөнхий боловсролын 19 сургуулийн захирал, менежер, хоол зүйч, тогооч нараас гадна Говьсүмбэр аймгийн Боловсролын газар, 5 сургууль, 3 цэцэрлэг, 1 политехник коллежийн хоол зүйч, тогооч нар нийт 71 хүн оролцлоо.
ДэлгэрэнгүйЦаг үе, үйл явдал
Засгийн Газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, боловсролын салбарт авч хэрэгжүүлэх шинэчлэлийн бодлого, арга хэмжээ, шаардлагатай хөрөнгө оруулалт, төсвийн санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан юм.
ДэлгэрэнгүйБоловсролын сайд П.Наранбаяр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ болон Жайка-ын Токио дахь төвийн төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтаар “Инженер технологийн дээд боловсрол-2” төслийг хэрэгжүүлэх, КООСЭН төслийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцон ярилцлаа.
ДэлгэрэнгүйӨргөтгөсөн хэмээн онцолсон нь уг хуралд яам болон харьяа байгууллагын холбогдох албан тушаалтануудаас гадна есөн дүүргийн Боловсролын газрын дарга нар биечлэн, 21 аймгийн Боловсролын газрын дарга нар цахимаар оролцлоо. Хурлыг нээж Боловсролын сайд П.Наранбаяр 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгож байгаатай холбогдуулан хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл хийж, ойрын хугацаанд анхаарах асуудалуудаар чиглэл, үүрэг даалгавар өглөө.
ДэлгэрэнгүйКүмон нь дэлхийн 63 оронд сургалтын үйл ажиллагаа явуулдаг, хүүхэд тус бүрд түвшинд нь тохирсон сургалт, явуулж чадахаасаа эхлээд алхам алхмаар ахих ахицаар нь үнэлдэг онцлогтой Японд алдартай хөтөлбөр юм.
ДэлгэрэнгүйХБНГУ-ын Магадлан итгэмжлэл, гэрчилгээжүүлэлт, чанарын баталгаажуулалтын байгууллага (ACQUIN), Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ) хамтран БМИҮЗ-ийн үндэсний шинжээчийн санд бүртгэлтэй, олон улсын шинжээчид тавигдах шаардлагыг хангасан 55 шинжээчийг хамруулан, олон улсын шинжээчийн эрх бүхий сургалтыг зохион байгуулсан юм.
ДэлгэрэнгүйБоловсролын яам, GIZ-ийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төсөл, Трансвэст Монголиа ХХК, Сандвик Монголиа ХХК, МСМ Групп ХХК-иуд хамтран ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь политехник коллеж, Налайх дүүрэг дэх политехник коллежуудад “Хүнд машин механизмын салбарт жендерийн мэдрэмжтэй хосмог сургалтыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
ДэлгэрэнгүйАрхангай аймгийн 19 сумын алслагдсан хөдөөгийн багийн 1170 гаруй хүүхэд, гэр бүл “Таблеттай багш” санаачилгад нэгдэж, гэр бүлийн орчинд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах боллоо.
ДэлгэрэнгүйЭнэ удаад Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн инженерийн сургалтын цахим контентыг боловсруулах, цахим сургалтыг дэмжих зорилгоор 395,494 ам.долларын үнэ бүхий 63 нэр төрлийн 428 ширхэг тоног төхөөрөмж болон лабораторийг албан ёсоор хүлээлгэн өглөө.
Дэлгэрэнгүй