Бүх нийтийг жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, идэвхтэй байхыг уриалах, татан оролцуулах зорилготойгоор Жендэрийн үндэсний хорооноос төр, төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг энэ жил “Нандин бүхнээ хамгаалъя: Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” гэсэн уриатайгаар зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйЦаг үе, үйл явдал
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Цөмийн төхөөрөмж, цацрагтай холбогдолтой үйл ажиллагаанаас үүсэх хаягдлын аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг хэлэлцэж, баталлаа.
ДэлгэрэнгүйЮНЕСКО-оос “Багш нарыг чадавхижуулах, боловсролыг өөрчлөхөд хиймэл оюун ухааныг ашиглах нь” сэдэвт олон улсын форум зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйБоловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, ингэхдээ чанарт онцгой анхаарах шаардлагатай талаар уулзалтын үеэр талууд ярьж байлаа. Үүнээс гадна Боловсрол, шинжлэх ухааны яам тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудлыг цогцоор нь авч үзэх, тэдэнд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын үйлчилгээг нэг цэгт үзүүлдэг байхыг чухалчилж байгаа юм.
ДэлгэрэнгүйБШУЯ, ХХААХҮЯ, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим, Жандагсүрэн сан, Монголын Менежментийн холбоо хамтран Эдийн засаг бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутнуудын дунд Менежментийн XIV улсын олимпиадыг зохион байгууллаа. Энэ жил дотоодын 13 их, дээд сургуулийн 17 багийн нийт 85 оюутан мэдлэг, чадвараараа өрсөлдлөө.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газар “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлсэн. Хүртээмжийг нэмэгдүүлэхдээ цэцэрлэгийн зориулалттай барилгыг худалдан авах, түрээслэх, удаашралтай барилгын ажлыг эрчимжүүлэх, байгууллагын цэцэрлэг, хувийн цэцэрлэг байгуулахыг дэмжих, хувийн цэцэрлэгийн сул оронд тоонд нэмэлт элсэлт авах, цомцог гэр төсөл, хүүхэд харах үйлчилгээг нэмэгдүүлэх гэхчлэн олон чиглэлд ажилласан.
ДэлгэрэнгүйНҮБ-ын Конвенц
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинэ шийдэл бүхий оюутны дотуур байрын нэг өрөөний төлөвлөлт бүхий загвартай танилцаж, мэдээлэл сонслоо. Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн 71 оюутны байранд 4772 оюутан амьдардаг. Энэ нь нийт оюутны 5 хувь нь дотуур байранд амьдардаг үзүүлэлт юм. Эдгээрээс 65 хувь нь эмэгтэй оюутнууд байдаг.
Дэлгэрэнгүй“Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлгийн үеэр “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит “Залуу судлаачдын грант”-ын шагнал гардуулах ёслол боллоо.
ДэлгэрэнгүйШинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэл тавилаа.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яамнаас анх удаа Монгол орон даяар иргэд, олон нийтийн инновацийн санаачилгыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй нээлттэй инновацийн MonX хөтөлбөрийн “Demo day” буюу эцсийн шатны шалгаруулалт боллоо.
Дэлгэрэнгүй“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай хөгжлийн хөтөлбөр бол “Шинэ сэргэлтийн бодлого” юм. Энэхүү бодлогод шинжлэх ухаан, хувийн хэвшлийн салбарынхан, эрдэмтэн, судлаачдын оролцооны талаарх “Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлэг маргааш болно.
ДэлгэрэнгүйЖендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, Ажлын албаны Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа нар БШУЯ-ны албан хаагчдад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031), түүний үндэслэл, шаардлага, боловсруулсан үйл явц, зорилго зорилт, үйл ажиллагааны чиглэлийг танилцууллаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Дэлгэрэнгүй“Боловсрол, шинжлэх ухааны яам болон Канадын Бритиш Колумбын их сургууль хамтран ажиллах мэдэгдэл”-д Элчин сайд Я.Ариунболд болон Бритиш Колумбын их сургуулийн Олон улсын харилцаа хариуцсан дэд захирал Руми Ахмед нар гарын үсэг зурлаа.
Дэлгэрэнгүй