Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан чанартай амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгаалалтай, эрүүл Монгол хүний суурь үндэс болсон хүүхдийн хоол хүнсний чанар, хүртээмжийг сайжруулах, хоол шим тэжээлийн боловсрол олгох замаар нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэх боломж, шийдэл, оролцогч талуудын хамтын ажиллагаа, зорилгыг нэгтгэхэд оршино.
ДэлгэрэнгүйБоловсролын тухай хуулийн дугаар зүйлийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т “Мэргэжлийн анхан, дунд, дээд боловсролын мэргэжлийн чиглэлийг тогтоох” гэж заасныг үндэслэн мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагаар бэлтгэх мэргэжлийн чиглэл, индексийг шинэчлэн боловсруулж санал авч байна.
ДэлгэрэнгүйИнновацийн тухай хуулийн 7.1.14 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-ын 2.4, 3.6 дах заалтыг үндэслэн “Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн шинжээчдийн ажиллах журам”-ын төсөл болон технологи дамжуулах төв, хамтын оффистой байгуулах гэрээний төсөлд санал авч байна. Та бүхэн журам болон гэрээний төсөлтэй танилцан саналаа uribold@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Боловсролын зээлийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 264 дүгээр тогтоолын 6 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл/хөтөлбөр/-ийг шинэчлэн Монгол Улсын Засгийн газраар батлуулахаар бэлтгэж байна.
ДэлгэрэнгүйДээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны “Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс шинэчлэн батлах тухай” А/160 дугаар тушаалд тус тус үндэслэн “Боловсролын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн төслийг шинэчлэн боловсруулаад байна.
Дэлгэрэнгүй1.Ерөнхий боловсролын сургуулийн /цаашид сургууль гэх/ багшийн хөгжлийн төвд сургалт, үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотой харилцааг энэхүү үлгэрчилсэн журмаар зохицуулна.
ДэлгэрэнгүйИх, дээд сургуулийн багш, судлаач, суралцагчдын төгсөлтийн ажил, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн хуулбарлалт шалгах, хуулбарлалтын хувь хэмжээг тогтоох замаар судлаачийн ёс зүйг төлөвшүүлэх зорилгоор “Бүтээлийн хуулбарлалт шалгах үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын төслийг боловсруулсан болно.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Инновацийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.4.2 дахь заалт, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.4.1 дахь зорилтын 2 дахь арга хэмжээг тус тус үндэслэн “Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффисд гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх журам”-ын төслийг боловсруулан, Захиргааны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтын хүрээнд санал авахаар оруулж байна.
ДэлгэрэнгүйТөрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18 дахь заалт, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 12, 13 дугаар зүйл, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1.2-т” Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжид заасан тохиолдолд тухайн салбар, байгууллагын чиг үүргийн онцлогийг харгалзан албан хаагчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлж болно” , 6.2-т “...Зөвлөлийн ажиллах журмыг томилох эрх бүхий албан тушаалтан батална” гэж тус тус заасан нь энэхүү дүрэм, журмыг боловсруулан батлах хууль эрх зүйн үндэслэл болно.
Дэлгэрэнгүй