“Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын их, дээд сургуульд Хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон магистрт тус тус 1 иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Хорват Улсын Шинжлэх ухаан, боловсрол, залуучуудын яам хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2025/2026 оны хичээлийн жилд тус улсын их, дээд сургуульд бакалаврын хөтөлбөрт суралцах 2 Монгол оюутныг нэр дэвшүүлэхээр сонгон шалгаруулна. Сургалт Хорват хэл дээр явагдах бөгөөд тэтгэлэгт нэр дэвшигч 1 жилийн Хорват хэлний бэлтгэлд хамруулна.
ДэлгэрэнгүйБүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 2025-2026 оны хичээлийн жилд бакалавр, магистрын түвшинд суралцуулах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэл эхэллээ.
ДэлгэрэнгүйБоловсролын зээлийн сан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дээд боловсрол эзэмших тэгш боломжийг хангах, эдийн засгийн хүндрэлгүйгээр суралцах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэх сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу зарлаж байна.
Дэлгэрэнгүйросын Холбооны Улсын Эрхүүгийн Үндэсний судалгааны техникийн их сургууль (ИРНИТУ)-д 30 хүртэлх Монгол иргэнийг цахилгаан эрчим хүч, дулаан хангамжийн чиглэлээр бакалаврын хөтөлбөрт сонгон шалгаруулна. Эрхүүгийн Үндэсний судалгааны техникийн их сургууль (ИРНИТУ) нь эрчим хүчний чиглэлээр Оросын Холбооны Улсын тэргүүлэгч их сургуулиудын нэг бөгөөд инженерийн шинжлэх ухааны чиглэлээр дэлхийд 1251+ эрэмбэлэгдэж (Times Higher Education World University Rankings 2025) байна.
ДэлгэрэнгүйБҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2025-2026/
ДэлгэрэнгүйТуркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн буцалтгүй тусламжаар нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн дотуур байранд Хүүхэд хөгжлийн танхим байгууллаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан (Дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэл)-ийн хүрээнд бакалавр, докторын хөтөлбөрт тус бүр нэг иргэнийг Боловсролын сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг сонгон шалгаруулж, Бүгд Найрамдах Болгар Улсын холбогдох байгууллагуудад хүргүүлэх болно. Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр бакалаврт 3 оюутан, магистрт 4, докторт нэг иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна.
Дэлгэрэнгүй














