Боловсролын салбарын мэргэжлийн үнэт зүйл, үндсэн зарчмууд, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, ёс зүйтэй соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд “Төрийн албаны үнэт зүйл ба багшийн ёс зүй” хэлэлцүүлгийг өрнүүллээ.
ДэлгэрэнгүйМэдээ
Уулзалтаар хоёр тал Боловсрол, шинжлэх ухааны яам, Чех улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлэхээр харилцан ярилцлаа.
ДэлгэрэнгүйЗасгийн газрын 275 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн. Энэ онд сургалтын тэтгэлгийг гадаадын болон дотоодын сургуульд суралцах 75 оюутан гардаж байна.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны яам болон харьяа байгууллагуудын удирдлагууд МУБИС-д ажиллав. Энэ үеэр МУБИС-ийн багш, оюутны сургалт-лаборатори, хичээлийн хэрэглэгдэхүүн, аргазүйн инновацуудтай танилцсан.
ДэлгэрэнгүйДижитал чадамжийн хэрэглэгдэхүүн ба Боловсролын нээлттэй нөөц материалыг танилцуулах арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн оролцлоо.
Дэлгэрэнгүй"Global education forum" хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Эхний өдөр буюу бямба гарагт ургийн боловсролоос эхлээд гадаад сурах боломж хүртэлх бүх түвшний боловсролын өдөрлөг, нээлттэй хэлэлцүүлэг, мэтгэлцээнүүд болсон.
ДэлгэрэнгүйАймаг, суманд улс төр, нам дагаж захирал эрхлэгчийн томилгоо хийдэг нь хөгжлийг хойш татдаг талаар багш нар хэлж байна. Цаашид салбартаа тогтвортой ажилласан, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг, туршлагатай нь захирал эрхлэгч болдог тогтолцоог хуулиар зохицуулна.
ДэлгэрэнгүйБШУЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд 393,000 ам.долларын үнэ бүхий судалгааны лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Ингэснээр цахилгаан хангамжийн судалгааны лабораторитой болж байна.
ДэлгэрэнгүйЕрөнхий боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг тандах, хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох зорилгоор Кембрижийн их сургуулийн зөвлөх баг, БШУЯ-ны ажлын хэсэг хамтран нийслэлийн болон орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, багш бэлтгэх их дээд сургуулиудад ажиллалаа.
ДэлгэрэнгүйСурагчдын XIX олимпийн наадам болох Гимназиад-2022 Франц улсад зохион байгуулагдаж байна. Энэхүү наадамд манай улс анх удаа оролцож байгаа бөгөөд жүдо бөхийн төрөлд хоёр тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцсон. Жүдо бөхийн 57 кг-ийн жинд Д.Номин хүрэл медаль хүртлээ.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эрдэмтэн, судлаачдад баяр хүргээд, бид гавал толгойтнуудаа ашиглаж, хөгжүүлж үндэсний инновацын тогтолцоог бий болгох ёстой. Инновац бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон ийм үед Монголыг инновацын хөндий болгох учиртай гэдгийг залуустаа хандан уриаллаа.
ДэлгэрэнгүйДорноговь аймагт өнөөдөр 21 ерөнхий боловсролын сургуульд 15172 сурагч суралцаж, 1139 багш, ажилтан ажиллаж байна. Харин төрийн өмчийн 33, хувийн хэвшлийн 3, төмөр замын 6 гээд нийт 42 цэцэрлэгт 5804 хүүхэд хүмүүжиж, 749 багш, ажилтан боловсролын үйлчилгээ үзүүлж байна.
ДэлгэрэнгүйБагш, удирдлагууд хичээл практикийн зардлыг жилд хоёр удаа төлөвлөнө. Төлөвлөлтөөс хуваарилах, зарцуулах, хянах гэсэн зарчмаар зардлыг зориулалтын дагуу ашиглана. Багш нарын хувьд өөрт шаардлагатай материал, хэрэглэгдэхүүний жагсаалтаа гаргаж өгөх юм. Хувьсах зардлын хүрээнд цахим хэрэглээний зардлыг багш, удирдлагуудад олгож байгаа. Тодруулбал, багш нарт цахим хэрэглээний зардал болох сар бүрийн дата багцын санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн.
ДэлгэрэнгүйБШУЯ-ны төсвийн шинэчлэлийн ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Төсвийн шинэчлэлийн хүрээнд багш нарын цалин урамшууллын тогтолцоог хэрхэн бүрдүүлсэн, хувьсах зардлын задаргаа, багш нарын хичээл практикийн зардал, дата хэрэглээний мөнгийг хэрхэн бодож олгох талаар ажлын хэсгийн гишүүд зөвлөж байгаа юм. Ажлын хэсгийн уулзалтад 200 гаруй багш ажилтан хамрагдлаа.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны салбар эрх зүйн болон төсвийн шинэчлэлийг эхлүүлж энэ хүрээндээ анхан шатны нэгжүүдэд бодлого шийдвэрээ танилцуулах, нэгдсэн ойлголт мэдээлэл өгөх зорилгоор орон нутагт ажиллаж байна. Өнөөдөр БШУ-ы сайдаар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Оролцоо их байх тусам алдаа бага гарна.
Дэлгэрэнгүй














