Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг хуваарийн дагуу өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Тус дүүрэг 250 мянган хүн амтай. Цэцэрлэгийн насны 18 мянга орчим хүүхэдтэй. Энэ онд зарим хороог хувааснаар 25 хороотой болжээ.
ДэлгэрэнгүйМэдээ
Нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээг шинэчлэн тогтоосон, хувьсах зардлыг нэмэгдүүлж олгох болсонтой холбоотойгоор хамран сургах тойргийнхоо 20 хүүхдийг нэмэлтээр хүлээн авч энэ хичээлийн жилд 70 хүүхдийг сургах гэж байна.
ДэлгэрэнгүйЭнэ хичээлийн жилд АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлэг дэргэдээ цэцэрлэг ажилуулахаар шийдвэрлэж бэлтгэл хангаж байна. Монгол Японы эмнэлэг нь 520 ажилтантай. Ажилтнуудын цэцэрлэгийн насны 178 хүүхэд байна. Урьдчилсан судалгаагаар тэдний 94 нь байгууллагынхаа цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргажээ.
ДэлгэрэнгүйХамтарсан ажлын хэсэг энэ хугацаанд цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх 92 барилгатай газар дээр нь очиж танилцан 56 байрыг стандарт шаардлага хангаж байна гэж үзэн сонгосон байна. Түрээсийн 56 байрын 17 нь Баянзүрх дүүрэгт байрлаж байна. Тус түрээсийн байруудад 1277 хүүхдийг хамруулах тооцоо судалгааг гаргажээ.
ДэлгэрэнгүйУлсын хэмжээнд 242 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, тэднийг 11800 багш сурган хүмүүжүүлж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах хүрээнд МУБИС тэргүүтэй сургуулиудын консерциум хоёр ээлжээр мянган туслах багшийг бэлтгэж байна.
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотод 2-5 настай 102 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Харин цэцэрлэгийн гадна үлдэж байгаа 34 мянган хүүхэд байна. УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 34 мянган хүүхдийг энэ ондоо багтаан цэцэрлэгт хамруулах үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон нийслэлийн Засаг дарга нарт өгсөн.
ДэлгэрэнгүйЩвейцарын нийслэл Цюрих хотноо зохион байгуулагдаж байгаа Олон улсын физикийн 52 дугаар олимпиадаас Монголын баг 1 мөнгөн медаль, 3 хүрэл медаль, 1 шагналт байр хүртэж 100 хувийн амжилттай оролцлоо.
ДэлгэрэнгүйТулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дараах хүмүүсийг Төрийн одон, медаль, гавьяат цолоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр, ТНБД Л.Цэдэвсүрэн нар гардуулан өгөв.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, “Оюу Толгой” ХХК хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар Өмнөговь аймаг дахь ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль байгуулах ТЭЗҮ боловсруулах ажил эхэлж байгаа юм.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх М.Батгэрэл нар ахмадууддаа Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль гардууллаа.
ДэлгэрэнгүйБШУ-ы дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, яамны газрын дарга нар, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ю.Энхбат, БХБЯ-ны газрын дарга Ц.Баярбат болон гүйцэтгэгч компанийн төлөөллийн нар өнөөдөр Хөшигийн хөндий дэх Оюутны хотхоны ерөнхий төлөвлөгөөний талаар ярилцлаа.
ДэлгэрэнгүйСэтгэл зүйч ажиллуулах хүсэлт илгээсэн аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад “Боловсролын сэтгэл зүйч”-ээр мэргэшиж, тогтвортой ажиллах хүсэлтэй, үндсэн сэтгэл судлалын бакалаврын зэрэгтэй мэргэжлийн сэтгэл зүйчдийг 2022.07.06-18-ны өдрүүдэд бүртгүүлэхийг урьж байна
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд НАйрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесыг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр 1962 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 150 иргэн суралцаж төгссөн. Одоо жил бүр 3 оюутныг сургадаг.
Дэлгэрэнгүй“Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн Удирдах хорооны гуравдугаар хурал боллоо.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын цахим шилжилтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг технологийн компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Тэд “Хувьсаж буй боловсрол: боловсролын салбар дахь цахим шилжилт, туршлага” сэдвээр харилцан санал солилцлоо.
Дэлгэрэнгүй














