Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т “цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, насан туршийн суралцахуйн төвийн багш, удирдах ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам батлах”-ыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд заасны дагуу “Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтын хүрээнд санал авахаар оруулж байна.
ДэлгэрэнгүйСанал асуулга, хэлэлцүүлэг
Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.14-т “Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох бусад үйл ажиллагааны журмыг батлах”-ыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд заасны дагуу “Багшлах эрх олгох, хүчингүй болгох журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтын хүрээнд санал авахаар оруулж байна.
ДэлгэрэнгүйАЙМГИЙН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР, ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ”-ын төсөл
ДэлгэрэнгүйХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БАГШ, АЖИЛТАНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛД
ДэлгэрэнгүйБоловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль тус тус батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/430 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”, “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”-ыг тус тус шинэчлэн боловсруулах хэрэгцээ үүссэн.
Дэлгэрэнгүй“Боловсролын цахим мэдээллийн сангийн бүртгэл, мэдээлэл солилцох, хадгалах, хамгаалах, баяжуулах, ашиглах журам”-ын төслийг боловсруулан санал авч байна. Та бүхэн саналаа dunjinnamdag@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/430 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх дүгнэх журам”-ыг батлан багшийн гүйцэтгэлийн үнэлгээг 2 дахь жилдээ улсын хэмжээнд зохион байгуулаад байна.
ДэлгэрэнгүйМэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг шинэчлэн батлах журмын төслийг боловсруулан 2 дахь удаагаа санал авч байна.
ДэлгэрэнгүйАлсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан чанартай амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгаалалтай, эрүүл Монгол хүний суурь үндэс болсон хүүхдийн хоол хүнсний чанар, хүртээмжийг сайжруулах, хоол шим тэжээлийн боловсрол олгох замаар нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэх боломж, шийдэл, оролцогч талуудын хамтын ажиллагаа, зорилгыг нэгтгэхэд оршино.
ДэлгэрэнгүйБоловсролын тухай хуулийн дугаар зүйлийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т “Мэргэжлийн анхан, дунд, дээд боловсролын мэргэжлийн чиглэлийг тогтоох” гэж заасныг үндэслэн мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагаар бэлтгэх мэргэжлийн чиглэл, индексийг шинэчлэн боловсруулж санал авч байна.
ДэлгэрэнгүйИнновацийн тухай хуулийн 7.1.14 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-ын 2.4, 3.6 дах заалтыг үндэслэн “Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн шинжээчдийн ажиллах журам”-ын төсөл болон технологи дамжуулах төв, хамтын оффистой байгуулах гэрээний төсөлд санал авч байна. Та бүхэн журам болон гэрээний төсөлтэй танилцан саналаа uribold@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Боловсролын зээлийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 264 дүгээр тогтоолын 6 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл/хөтөлбөр/-ийг шинэчлэн Монгол Улсын Засгийн газраар батлуулахаар бэлтгэж байна.
ДэлгэрэнгүйДээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны “Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс шинэчлэн батлах тухай” А/160 дугаар тушаалд тус тус үндэслэн “Боловсролын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн төслийг шинэчлэн боловсруулаад байна.
Дэлгэрэнгүй1.Ерөнхий боловсролын сургуулийн /цаашид сургууль гэх/ багшийн хөгжлийн төвд сургалт, үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотой харилцааг энэхүү үлгэрчилсэн журмаар зохицуулна.
ДэлгэрэнгүйИх, дээд сургуулийн багш, судлаач, суралцагчдын төгсөлтийн ажил, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн хуулбарлалт шалгах, хуулбарлалтын хувь хэмжээг тогтоох замаар судлаачийн ёс зүйг төлөвшүүлэх зорилгоор “Бүтээлийн хуулбарлалт шалгах үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын төслийг боловсруулсан болно.
Дэлгэрэнгүй