Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) 2023-2024 оны хичээлийн жилд (уламжлалт) тусгай тэтгэлэгт бакалавр, магистр, доктор зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-с дээш насны бүрэн дунд боловсрол эзэмшсэн (физик, хими, биологи хичээл заавал судалсан байх) сурлагын сайн дүнтэй болон англи хэлний зохих мэдлэгтэй иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандан 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цахимаар бүртгүүлнэ үү. Энэтхэгийн Нью Дэли дэхь Соёлын Харилцааны зөвлөл (ICCR) нь гадаад иргэдэд Аюурвед, Иог, Унани, Сиддха, Хомеопати зэрэг чиглэлээр суралцуулах боломж олгодог. Тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж, тэтгэлэгт хамрагдах мэргэжлийн болон дээд сургуулиудын жагсаалтын мэдээллийг Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн портал сайтаас авна уу. Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд элсэлт хийгээд сургалтын төлбөрөөс гадна тогтсон хэмжээний амьжиргааны зардал багтсан болно. Тэтгэлэг нь сургалтын хөтөлбөр үргэлжлэх бүх хугацааны туршид олгогдоно.
ДэлгэрэнгүйГадаад харилцаа
ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
ДэлгэрэнгүйЭрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуульд эрчим хүч, газар ашиглалт, нисэх онгоцны инженерчлэл ба барилгын чиглэлээр Оросын шилдэг их сургуулиудын тоонд багтдаг, Дорнод Сибирийн тэргүүлэх судалгааны их сургууль юм. Тус сонгон шалгаруулалтыг En+ Group санаачилан зохион байгуулж, төслийн зардлыг хариуцахаас гадна өөрийн дадлагын талбар болох компаний үйлдвэрлэлийн байранд дадлага хийх боломжийг олгож байна. En+ Group бол нүүрстөрөгч багатай хөнгөн цагаан ба сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч бөгөөд ОХУ-ын нийт цахилгаан эрчим хүчний 7 орчим хувийг үйлдвэрлэдэг компани юм.
ДэлгэрэнгүйОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд цахилгаан эрчим хүч, усан цахилгаан станц, дулааны эрчим хүчний чиглэлээр бакалаврын сургалтад нийт 30 оюутны сонгон шалгаруулж, суралцуулна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
ДэлгэрэнгүйХэвлэх Facebook Twitter Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2023-2024 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаярын урилгаар Бүгд Найрамдах Чех улсын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Ярослав Миллер Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 17-20-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
ДэлгэрэнгүйНэг. Тавигдах шаардлага - Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2021-2022 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+) - Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй)
Дэлгэрэнгүй• Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
ДэлгэрэнгүйЕрөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
ДэлгэрэнгүйМонгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австрали Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Сидней дэх монгол сургуульд зочиллоо.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канберрагийн их сургуулийн Ерөнхийлөгч Падди Никсонтой уулзаж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцан, хоёр улсын их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын Ерөнхийлөгч Сью Лаянз, Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нарт бараалхав.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн айлчлалын хүрээнд Австралийн Уоллонгонгийн их сургууль, Флиндерсийн их сургууль, Эдит Коуэны их сургууль, Холмесглены техник, мэргэжлийн боловсролын сургуультай тус тус “Хамтын ажиллагааны Санамж бичиг” байгуулав. Уулзалтын дүнгээр Уоллонгийн их сургууль докторын түвшинд суралцах 2 монгол оюутанд бүрэн тэтгэлэг олгохоо мэдэгдэв.
ДэлгэрэнгүйАвстралийн үндэсний их сургууль 1946 онд байгуулагдсан. Австралийн төрийн өмчит тэргүүлэх 8 сургуулийн нэг юм
Дэлгэрэнгүй