"Мэргэшсэн дижитал багш" хөтөлбөрийн “шилдгийн шилдэг оролцогч”-оор Н.Чимэдцэрэн шалгарлаа
ДэлгэрэнгүйФото мэдээ
Боловсролын сайд П.Наранбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Хэльмут Кулитцыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаа, тус сургуулийн өргөтгөлийн төсөл зэрэг хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар ажил хэрэгч яриа өрнүүлэв.
ДэлгэрэнгүйБоловсролын яам, Их сургуулиудын хөрөнгийн менежментийн төвөөс багш, суралцагчдын ажиллаж суралцах орчныг үе шаттайгаар сайжруулах зорилгоор их сургуулиудын ректор, захирлуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Боловсролын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Должинсүрэн 2026 оны улсын төсөвт боловсролын салбарт тусгасан хөрөнгө оруулалт, төслүүдийн талаар, МУИС-ийн ректор Б.Очирхуяг төрийн өмчийн сургуулиудын хөрөнгө,санхүүгийн менежментийг өргөжүүлэх спорт комплекс, 1000 оюутны дотуур байр, дадлагын бааз зэрэг бүтээн байгуулалтын хамтын санхүүжилтийн боломжийг танилцуулж, Яамны Дээд боловсролын газрын төлөөлөл товч мэдээлэл өгөв.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл болон намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцахаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 181 дүгээр бага сургууль, 356 дугаар цэцэрлэгийн цогцолбор дээр ажиллалаа.
ДэлгэрэнгүйБоловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Боловсрол дахь хиймэл оюун” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Боловсролын сайд П.Наранбаяр нээж, хиймэл оюуныг боловсролын бодлого, сургалт, үнэлгээ, санхүүжилтэд ашиглах боломжтойг онцоллоо.
ДэлгэрэнгүйБоловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Хангайн бүсийн АШУҮИС-ийн харьяа “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор” байгуулах ажлын хэсэг хуралдлаа.
ДэлгэрэнгүйБоловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Google for Education-ийн албан ёсны түнш байгууллага болох iCORE E&C Co., Ltd хамтран хэрэгжүүлж эхэлж буй “Gemini Academy” хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо.
ДэлгэрэнгүйБүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын цахим бүртгэлийн хугацаа сунгагдлаа. “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын их, дээд сургуульд Хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон магистрт тус тус нэг иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна.
ДэлгэрэнгүйБоловсролын сайд П.Наранбаяр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.
ДэлгэрэнгүйБоловсролын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь багшийн нэмэлт чиг үүрэг, ачаалалтай уялдуулан цалин хөлсний бүтцэд шинжилгээ хийх, багшийн цалинг нэмэгдүүлэх санал боловсруулах зорилготой юм. Ажлын хэсгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл багтсан байна.
ДэлгэрэнгүйБоловсролын сайдын ээлжит шуурхай хуралдаан болж, боловсролын салбарын 2026 оны төсвийн төсөл, төсөвт олон нийтийн санал хэлэлцүүлгийн тухай, бүх шатны боловсрол сургалтын байгууллагуудын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлууд болон нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц зэрэг мэдээллүүдтэй танилцан хэлэлцлээ.
Дэлгэрэнгүй2025–2026 оны хичээлийн жилээс хэрэгжих “Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөр”- ийг орон даяар нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ.
Дэлгэрэнгүй