Монгол Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 68 их сургууль болон коллеж үйл ажиллагаа явуулж байгаагийн 46 /67.6 хувь/ нь их сургууль, 22 /32.4 хувь/ нь коллеж байна. Нийт их сургууль болон коллежийн 18 нь төрийн өмчийн, 47 нь хувийн өмчийн, 3 нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллага байна. Их сургууль болон коллежид нийт 161,891 суралцагч суралцаж байгаа бөгөөд нийт суралцагчдын 2,748 буюу 1.7 хувь нь дипломын боловсрол, 125,750 буюу 77.7 хувь нь бакалаврын боловсрол, 27,450 буюу 17.0 хувь нь магистрын боловсрол, 5943 буюу 3.7 хувь нь докторын боловсролд хамрагдаж байна.
ДэлгэрэнгүйСалбарын статистик мэдээлэл
Монгол Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 70 мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 42 буюу 60.0 хувь нь төрийн өмчийн, 28 буюу 40.0 хувь нь хувийн өмчийнх байна.Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад нийт 41 584 суралцагч мэргэжил, ур чадвар эзэмшин суралцаж байна. Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын салбарт 3,878 ажиллагчид ажиллаж байгаагаас үндсэн багш 2,163 буюу нийт ажиллагчдын 55.8 хувийг эзэлж байна.
ДэлгэрэнгүйУлсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 900 сургууль хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 717 буюу 79.7 хувь нь төрийн өмчийн, 183 буюу 20.3 хувь нь хувийн өмчийн сургууль байна. Мөн бага дунд боловсролын салбарт 63,422 ажилтан, багш, албан хаагч ажиллаж байгаагийн 39,126 буюу 61.7 хувь үндсэн багш байна. Энэ оны хичээлийн жилд ерөнхий боловсролы 900 сургуульд 819,907 суралцагч суралцаж байгаагийн 378,408 буюу 46.2 хувь нь бага ангид / I-V/, 290,628 буюу 35.4 хувь нь дунд ангид /VII-IX/, 150 871 буюу 18,4 хувь нь /X-XII/ ангид тус тус суралцаж байна. ЕБС-ийн нөхөн олгох хөтөлбөрийн 1023 бүлэгт 4241 суралцагч суралцаж байна.
ДэлгэрэнгүйУлсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын нийт 1399 байгууллагад 9182 бүлгийн 258 849 хүүхэд суралцаж байна. Нийт багш, ажиллагчдын тоо 36464 байгаагийн 10298 (28.2%) нь үндсэн багшаар ажиллаж байна. Нийт 1399 байгууллагын 1046 нь төрийн өмчийн, 353 нь хувийн цэцэрлэг байна.СӨБ-д хамрагдсан нийт хүүхдийн 248 801 нь үндсэн сургалтад, 10048 нь хувилбарт сургалтад хамрагдаж байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгийн тоо 20-иор нэмэгдэж, төрийн бус өмчийн цэцэрлэгийн тоо 33-аар цөөрсөн байна.
ДэлгэрэнгүйДээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын сургалтыг 2024-2025 оны хичээлийн жилд нийт 23,768 суралцагч төгсөж, өмнөх оноос 3,787 -оор буюу 13.7 хувиар буурсан байна.
ДэлгэрэнгүйМэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг 2024-2025 оны хичээлийн жилд нийт 20,681 суралцагч төгсөж, өмнөх оноос 2151-аар буюу 11.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мэргэжлийн боловсролын 3 жилийн ангийг 6,566 суралцагч, 1 жилийн ангийг 9,120 суралцагч, техникийн боловсролын 1.5 жилийн ангийг 1,711, 3 жилийн ангийг 448, мэргэжлийн сургалт буюу богино хугацаат сургалтыг 2,836 суралцагч тус тус төгссөн байна.
ДэлгэрэнгүйЕрөнхий боловсролын сургуулийн өдрийн ангийн бага, суурь, бүрэн дунд боловсролыг 2024-2025 оны хичээлийн жилд нийт 180.8 мянган суралцагч төгсөж өмнөх оны төгсөгчдөөс 5080-аар буюу 2.9 хувиар өссөн байна. Бага боловсролыг 77,511 суралцагч, суурь боловсролыг 60,268 суралцагч, бүрэн дунд боловсролыг 42,993 суралцагч тус тус төгссөн байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 34 буюу 52.3 хувь нь их сургууль, 29 буюу 44.6 хувь нь дээд сургууль, 2 буюу 3.1 хувь нь коллеж байна. Нийт их, дээд сургууль, коллежийн 17 нь төрийн өмчийн, 45 нь хувийн өмчийн, 3 нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллага байна. Их, дээд сургууль, коллежид нийт 150,282 суралцагч суралцаж байна. Нийт суралцагчдын 81,571 буюу 54.3 хувь нь төрийн өмчийн, 60,111 буюу 40.0 хувь нь хувийн өмчийн, 8,600 буюу 5.7 хувь нь олон нийтийн/шашны өмчийн сургуульд суралцаж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсролын 69 сургалтын байгууллага сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна. Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын 41 буюу 59.4 хувь нь төрийн өмчийн, 28 буюу 40.6 хувь нь хувийн өмчийнх байна. Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад нийт 40,906 суралцагч мэргэжил, ур чадвар эзэмшин суралцаж байна. Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын салбарт 3,878 ажиллагчид ажиллаж байгаагаас үндсэн багш 2,140 буюу нийт ажиллагчдын 55.2 хувийг эзэлж байна.
ДэлгэрэнгүйУлсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 885 сургууль хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 705 буюу 79.7 хувь нь төрийн өмчийн, 117 буюу 20.3 хувь нь хувийн өмчийн сургууль байна. Мөн бага дунд боловсролын салбарт 61016 ажилтан, багш, албан хаагч ажиллаж байгаагийн 37770 буюу 61.9 хувь үндсэн багш байна. 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролы 885 сургуульд 797,905 суралцагч суралцаж байгаагийн 379,647 буюу 47.6 хувь нь бага ангид / I-V/, 273,943 буюу 34.3 хувь нь дунд ангид /VII-IX/, 144,315 буюу 18,0 хувь нь /X-XII/ ангид тус тус суралцаж байна. ЕБС-ийн нөхөн олгох хөтөлбөрөөр 1197 бүлэгт 4422 суралцагч суралцаж байна.
ДэлгэрэнгүйУлсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын нийт 1407 байгууллагад 9226 бүлгийн 264 818 хүүхэд суралцаж байна. Нийт багш, ажиллагчдын тоо 35339 байгаагийн 9945 (28.1%) нь үндсэн багшаар ажиллаж байна. Нийт 1407 байгууллагын 1024 нь төрийн өмчийн, 383 нь хувийн цэцэрлэг байна.СӨБ-д хамрагдсан нийт хүүхдийн 253158 нь үндсэн сургалтад, 11660 нь хувилбарт сургалтад хамрагдаж байна.
ДэлгэрэнгүйДээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын сургалтыг 2023-2024 оны хичээлийн жилд нийт 27,555 суралцагч төгсөж, өмнөх оны төгсөгчдөөс 4,241 -ээр буюу 18.2 хувиар өссөн байна.
ДэлгэрэнгүйТехникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын техникийн боловсрол, мэргэжлийн боловсрол, мэргэжлийн сургалтыг 2023-2024 оны хичээлийн жилд нийт 18,530 суралцагч төгсөж, өмнөх оны төгсөгчдөөс 1410-аар буюу 7.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мэргэжлийн боловсролын 2.5 жилийг 6,611 суралцагч, 1 жилийн ангийг 9,402 суралцагч, техникийн боловсролын 1.5 жилийн ангийг 1,725, 3 жилийн ангийг 508, мэргэжлийн сургалт буюу богино хугацаат сургалтыг 284 суралцагч тус тус төгссөн байна.
ДэлгэрэнгүйЕрөнхий боловсролын сургуулийн өдрийн ангийн бага, суурь, бүрэн дунд боловсролыг 2023-2024 оны хичээлийн жилд нийт 175.7 мянган суралцагч төгсөж өмнөх оны төгсөгчдөөс 10,801-ээр буюу 6.6 хувиар өссөн байна. Бага боловсролыг 76,619 суралцагч, суурь боловсролыг 63,567 суралцагч, бүрэн дунд боловсролыг 35,506 суралцагч тус тус төгссөн байна.
Дэлгэрэнгүй
