Монгол Улсын Их хурлаас 2019 онд баталсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.5-д Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журмыг мэргэжлийн хяналтын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах”-аар заасны дагуу “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам”-ыг боловсруулж, Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 28/А/108/А/180 дугаар хамтарсан тушаалаар баталсан. Уг журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5786 дугаарт бүртгэснээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
ДэлгэрэнгүйХууль, эрх зүй
Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.21 дэх заалтад тусгагдсны дагуу "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад олгох зөвшөөрлийн гэрчилгээний загвар"-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заасны дагуу Та бүхнээс санал авч байна. Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа tvets@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйТөрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйл, Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.20 дугаар заалтад тусгагдсны дагуу "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны ёс зүйн дүрэм"-ийн төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заасны дагуу Та бүхнээс санал авч байна. Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа tvets@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйБоловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дэх заалтад тусгагдсны дагуу "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам"-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заасны дагуу Та бүхнээс санал авч байна. Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа tvets@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйБоловсролын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.15 заасны дагуу "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журам"-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заасны дагуу Та бүхнээс санал авч байна. Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа tvets@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйБоловсролын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.12, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, төгсөгчийн мэдлэг, ур чадвар, чадамжийг үнэлж баталгаажуулах журам"-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заасны дагуу Та бүхнээс санал авч байна. Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа tvets@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйБоловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.14-т “Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох бусад үйл ажиллагааны журмыг батлах”-ыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд заасны дагуу “Багшлах эрх олгох, хүчингүй болгох журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтын хүрээнд санал авахаар оруулж байна.
ДэлгэрэнгүйБоловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль тус тус батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/430 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”, “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”-ыг тус тус шинэчлэн боловсруулах хэрэгцээ үүссэн.
Дэлгэрэнгүй“Боловсролын цахим мэдээллийн сангийн бүртгэл, мэдээлэл солилцох, хадгалах, хамгаалах, баяжуулах, ашиглах журам”-ын төслийг боловсруулан санал авч байна. Та бүхэн саналаа dunjinnamdag@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/430 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх дүгнэх журам”-ыг батлан багшийн гүйцэтгэлийн үнэлгээг 2 дахь жилдээ улсын хэмжээнд зохион байгуулаад байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн "Алсын хараа-2050" Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1."Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэл"-ийг 1 дүгээр хавсралт,"Дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
ДэлгэрэнгүйБүгд Найрамдах Солонгос Улс дахь Ерөнхий боловсролын Монгол сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс нэг жилийн хугацаагаар сунгасугай.
ДэлгэрэнгүйИнновацийн тухай хуулийн 7.1.14 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-ын 2.4, 3.6 дах заалтыг үндэслэн “Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн шинжээчдийн ажиллах журам”-ын төсөл болон технологи дамжуулах төв, хамтын оффистой байгуулах гэрээний төсөлд санал авч байна. Та бүхэн журам болон гэрээний төсөлтэй танилцан саналаа uribold@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйДокторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тушаал
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.13 дахь хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 401 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм"-ийн 3.4 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны "Санал хүргүүлэх тухай "03/2066 дугаар албан бичгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Дэлгэрэнгүй