Өргөтгөсөн хэмээн онцолсон нь уг хуралд яам болон харьяа байгууллагын холбогдох албан тушаалтануудаас гадна есөн дүүргийн Боловсролын газрын дарга нар биечлэн, 21 аймгийн Боловсролын газрын дарга нар цахимаар оролцлоо. Хурлыг нээж Боловсролын сайд П.Наранбаяр 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгож байгаатай холбогдуулан хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл хийж, ойрын хугацаанд анхаарах асуудалуудаар чиглэл, үүрэг даалгавар өглөө.
ДэлгэрэнгүйФото мэдээ
Күмон нь дэлхийн 63 оронд сургалтын үйл ажиллагаа явуулдаг, хүүхэд тус бүрд түвшинд нь тохирсон сургалт, явуулж чадахаасаа эхлээд алхам алхмаар ахих ахицаар нь үнэлдэг онцлогтой Японд алдартай хөтөлбөр юм.
ДэлгэрэнгүйБоловсролын яам, GIZ-ийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төсөл, Трансвэст Монголиа ХХК, Сандвик Монголиа ХХК, МСМ Групп ХХК-иуд хамтран ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь политехник коллеж, Налайх дүүрэг дэх политехник коллежуудад “Хүнд машин механизмын салбарт жендерийн мэдрэмжтэй хосмог сургалтыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
ДэлгэрэнгүйАрхангай аймгийн 19 сумын алслагдсан хөдөөгийн багийн 1170 гаруй хүүхэд, гэр бүл “Таблеттай багш” санаачилгад нэгдэж, гэр бүлийн орчинд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах боллоо.
ДэлгэрэнгүйЭнэ удаад Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн инженерийн сургалтын цахим контентыг боловсруулах, цахим сургалтыг дэмжих зорилгоор 395,494 ам.долларын үнэ бүхий 63 нэр төрлийн 428 ширхэг тоног төхөөрөмж болон лабораторийг албан ёсоор хүлээлгэн өглөө.
ДэлгэрэнгүйУрлаг, соёлоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш хамруулах боловсролыг дэмжих зорилгоор Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, "Энэрэл" мэргэжлийн боловсролын сургууль, Олон улсын сүлжээ “Ловинг Хат” ресторантай хамтран хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн "ХАЙРЫН ӨНГӨ" уран бүтээлийн үзэсгэлэнг 04 дүгээр сарын 03-аас 05-ны өдрүүдэд Монголын театрын музейд үнэ төлбөргүйгээр олны хүртээл болгож байна.
ДэлгэрэнгүйЮНЕСКО-ийн Суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд нэгдэхэд дэмжлэг үзүүлж, оролцогч талуудын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Насан туршийн суралцахуйн салбар чадавх бэхжүүлэх сургалт” зохион байгуулагдаж байна.
ДэлгэрэнгүйБүгд Найрамдах Полш Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Дэлгэрэнгүй“Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлого”-ын хүрээнд Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр анги буюу 6 настны нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэг 2024 оны 4 дүгээр улирлаас эхэлж, өнөөдрийн байдлаар нийт 40,749 хүүхдийн 89% нь хамрагдсан байна.
ДэлгэрэнгүйӨнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлахаар боллоо. “2026 оныг Боловсролын жил болгон зарласнаар бид боловсролыг улсын хөгжлийн тэргүүлэх салбар болгон үзэж, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх болно. Боловсролд хийж буй хөрөнгө оруулалт бол ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт юм”гэж Боловсролын сайд П.Наранбаяр онцоллоо. Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайдын санаачилгаар Засгийн газрын гишүүд санал нэгтэйгээр дэмжин гаргажээ.
Дэлгэрэнгүй2023-2024 оны хичээлийн жилийн Монгол хэл, математик, хими, физик, биологи, газарзүй, түүх англи хэл, орос хэл нийгэм судлалын хичээлийн ЭЕШ-ын материал www.medle.mn платформд нээлттэй байршлаа.
ДэлгэрэнгүйМОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2025-2026 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
ДэлгэрэнгүйБоловсролын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
ДэлгэрэнгүйБоловсролын яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төслийн удирдах хороо 2024 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн болон 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.
Дэлгэрэнгүй