Дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын сургалтыг 2023-2024 оны хичээлийн жилд нийт 27,555 суралцагч төгсөж, өмнөх оны төгсөгчдөөс 4,241 -ээр буюу 18.2 хувиар өссөн байна.
ДэлгэрэнгүйСалбарын статистик мэдээлэл
Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын техникийн боловсрол, мэргэжлийн боловсрол, мэргэжлийн сургалтыг 2023-2024 оны хичээлийн жилд нийт 18,530 суралцагч төгсөж, өмнөх оны төгсөгчдөөс 1410-аар буюу 7.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мэргэжлийн боловсролын 2.5 жилийг 6,611 суралцагч, 1 жилийн ангийг 9,402 суралцагч, техникийн боловсролын 1.5 жилийн ангийг 1,725, 3 жилийн ангийг 508, мэргэжлийн сургалт буюу богино хугацаат сургалтыг 284 суралцагч тус тус төгссөн байна.
ДэлгэрэнгүйЕрөнхий боловсролын сургуулийн өдрийн ангийн бага, суурь, бүрэн дунд боловсролыг 2023-2024 оны хичээлийн жилд нийт 175.7 мянган суралцагч төгсөж өмнөх оны төгсөгчдөөс 10,801-ээр буюу 6.6 хувиар өссөн байна. Бага боловсролыг 76,619 суралцагч, суурь боловсролыг 63,567 суралцагч, бүрэн дунд боловсролыг 35,506 суралцагч тус тус төгссөн байна.
ДэлгэрэнгүйЭнэхүү судалгааны мэдээллийг Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын 2022-2023 оны төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Боловсролын ерөнхий газар болон Боловсрол, шинжлэх ухааны яамны Цахим бодлого, статистик мэдээллийн газар хамтран зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйҮндэсний статистикийн хорооны даргын 2020 оны А/71 дүгээр тушаалаар батлагдсан Шинжлэх ухаан, технологийн салбарын захиргааны 10 маягтаар тус салбарын судалгаа хөгжүүлэлтийн ажлын хүний нөөц, үйл ажиллагаа, санхүүжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг нийт төрийн болон хувийн өмчийн 63 байгууллагаас хүлээн авч боловсруулан албан ёсны статистикийн мэдээллийн 11 маягтад нэгтгэсэн.
ДэлгэрэнгүйУлсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 871 сургууль хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна. Тэдгээрийн 79.8 хувь нь төрийн өмчийн, 20.2 хувь нь хувийн өмчийн сургууль байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 64 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 33 буюу 51.6 хувь нь их сургууль, 30 буюу 46.8 хувь нь дээд сургууль, 1 буюу 1.6 хувь нь коллеж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 76 мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
ДэлгэрэнгүйУлсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын нийт 1410 байгууллагад 9034 бүлгийн 274236 хүүхэд суралцаж байна.
Дэлгэрэнгүй2022-2023 оны хичээлийн жилд 23,314 суралцагч төгссөн байна.
Дэлгэрэнгүй2022-2023 оны хичээлийн жилд 76 сургалтын байгууллагыг 19,940 суралцагч төгссөн байна.
ДэлгэрэнгүйУлсын хэмжээнд боловсрол, сургалтын байгууллагуудыг 2022-2023 оны хичээлийн жилд нийт 210,070 суралцагч боловсрол эзэмшин төгссөн байна.
ДэлгэрэнгүйҮндэсний статистикийн хорооны даргын 2020 оны А/71 дүгээр тушаалаар батлагдсан Шинжлэх ухаан, технологийн салбарын захиргааны 10 маягтаар тус салбарын судалгаа хөгжүүлэлтийн ажлын хүний нөөц, үйл ажиллагаа, санхүүжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг нийт төрийн болон хувийн өмчийн 62 байгууллагаас хүлээн авч боловсруулан албан ёсны статистикийн мэдээллийн 11 маягтад нэгтгэсэн.
ДэлгэрэнгүйБоловсрол, шинжлэх ухааны салбарын ололт, амжилт, сорилт, сургамжийн өнөөгийн бодит байдал, цаашдын чиг хандлага болон нотолгоонд суурилсан бодлого, хэрэгжилтийн үр дүнг тоогоор илэрхийлсэн Боловсролын салбарын 2022- 2023 оны хичээлийн жил, шинжлэх ухааны салбарын 2021 оны статистикийн хоёр дахь удаагийн эмхэтгэлийг хэрэглэгч танд хүргэж байна. Энэхүү эмхэтгэлд бүх шатны боловсрол, сургалтын нийт 2,420 байгууллага, шинжлэх ухааны технологийн 69 байгууллагаас цуглуулагдсан захиргааны статистикийн мэдээллийг сүүлийн 4 жилийн динамикаар баяжуулан, дүн шинжилгээ хийж боловсрууллаа. Эрхэм хэрэглэгч та бүхэн эмхэтгэлийг сайжруулах санал, хүсэлтээ БШУЯ-ны Цахим бодлого, статистикийн хэлтэст ирүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Дэлгэрэнгүй