Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 тогтоолд хүүхдийн хоол, хүнсний хангамжийн оновчтой тогтолцоог бий болгох асуудлаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасныг үндэслэн хуулийн төслийг боловсруулан санал авахаар цахимд байршуулж байна. Хуулийн төслийг боловсруулахдаа i) Олон улсын хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн “үл ялгаварлах” зарчим, ii) Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд сайн засаглалын зарчим, iii) Төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжих зарчмыг баримтлан дараах нэмэлт өөрчлөлийг оруулахаар хуулийн төслийг боловсруулсан. a. Баталгаатай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр нийлүүлэх тогтолцоог b. Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбогдуулан боловсрол, эрүүл мэнд, нийгэм хамгаалал, хүнс хөдөө аж ахуй, эдийн засгийн салбарын уялдаа холбоог хангах, c. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний явц, үр дүнг хяналт шинжилгээ хийхээс гадна хүүхдийн өсөлт, хөгжилтийг хэмжих үзүүлэлт болон хоол үйлдвэрлэлийн үр нөлөөг үнэлж, үр дүнг мэдээллийн санд оруулах зэрэг нэмэлт өөрчлөлтийг тусган боловсруулав. Хуулийн төслийн талаар саналаа Dulamkhand@moe.gov.mn хаягт ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйСанал асуулга, хэлэлцүүлэг
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10.2.6-д заасан "Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний дотоод хяналтын журам"-ын төсөлд нээлттэй санал авахаар танилцуулж байна. Журмын төсөлд таны ирүүлэх санал чухал тул Dulamkhand@moe.gov.mn цахим хаягаар бидэнд саналаа ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, ТОГЛООМ НААДГАЙД ТАВИГДАХ ШААРДЛАГА”-ын төсөлд санал авч байна Та бүхэн шаардлагын төсөлтэй танилцан саналаа Gantugs@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй"Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай" хуулийн 26.6-д “Энэ хуулийн 18.7-д заасан үнэлгээ хийх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа суралцагчийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам”-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62.1 дэх заалтыг үндэслэн санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс Б.Энхцэцэг enkhtsetseg@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйЗахиргааны ерөнхий хуулийн 62.1-д "Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна" гэж заасны дагуу “Цэцэрлэгт хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх журам”-ын төсөлд санал авч байна. Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс Б.Энхцэцэг enkhtsetseg@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйЗахиргааны ерөнхий хуулийн 62.1-д "Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна" гэж заасны дагуу боловсрол, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлах "Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтанд мэргэшлийн зэрэг олгоход тавигдах шалгуур үзүүлэлт"-ийн төсөлд санал авч байна.
ДэлгэрэнгүйБоловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасны дугуу "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам"-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа Urantsetseg@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйМэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсгийг үндэслэн "Мэргэжлийн сургалтын байгууллагад тавих шаардлага"-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна. Шаардлагын төсөлтэй танилцан саналаа Urantsetseg@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дахь хэсэг, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 06 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Үзэл баримтлал батлах тухай” 176 дугаар тогтоолын 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Мэргэжлийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журам"-ыг Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйБоловсролын ерөнхий тухай хуулийн Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.8-д заасны дагуу "Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх журам”, “Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх шинжээчид тавих шаардлага”-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заасны дагуу Та бүхнээс санал авч байна. Та бүхэн нийтлэг шаардлагын төсөлтэй танилцан саналаа nomintsetseg@moe.gov.mn, bolormaa.p@moe.gov.mn хаягаар ирүүлэхийг хүсье.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 4 дэх заалтыг үндэслэн “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа Urantsetseg@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дахь хэсэг, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 06 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Үзэл баримтлал батлах тухай” 176 дугаар тогтоолын 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, сургалтын хөтөлбөрийн загвар”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйБоловсролын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6 дахь хэсэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 26.5, 27 дугаар зүйлийн 27.7 дахь заалтыг тус тус заасныг үндэслэн "“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын чанарын үнэлгээний журам”-ын төслийг боловсрууллаа. Энэхүү журамтай холбгдох саналаа Bumangerel@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй“Засгийн газрын захиалгат судалгаа шинжилгээ, дэвшилтэт технологи дамжуулалт болон инновацын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа battogtokh@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй
