card

Санал авч байна

"МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ ГАРГАХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ"-ын төсөлд санал авч байна

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт “Мэргэжлийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална..” гэж заасныг үндэслэн “Мэргэжлийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журам”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 07 дугаар сарын 30-ны дотор erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй

"МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨГСӨГЧИЙН ЧАДАМЖИЙГ ҮНЭЛЭХ, БАТАЛГААЖУУЛАХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ ЖУРАМ"-ын төсөлд санал авч байна

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэж заасныг үндэслэн “Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журам”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 07 дугаар сарын 30-ны дотор erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй

"ЖОЛООНЫ БАГШИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ"-ын төсөлд санал авч байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Жолооны багшийн үнэмлэх олгох журам, жолооны багшийн үнэмлэхийн загварыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, жолоодох эрхийн үнэмлэх олгох журам, жолоодох эрхийн үнэмлэхийн загвар, үнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.” гэж заасныг үндэслэн “Жолооны багшийн үнэмлэх олгох журам, жолооны багшийн үнэмлэхийн загвар”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 07 дугаар сарын 31-ны дотор erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журмын төсөлд  санал авч байна

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журмын төсөлд санал авч байна

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журмын төсөлд сургалтын байгууллага болон багш нараас ирүүлсэн санал, газрын алба хаагчид, Боловсролын яамны харьяа байгууллагуудаас ирсэн санал болон сургалтын байгууллагын багш, удирдах  ажилтан нартай танхимаар хийсэн хэлэлцүүлэгийн үр дүнд журмын төсөлд сайжруулалт хийсэн.  Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна. "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам"-ын төсөлтэй танилцан саналаа tugsjargal@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй

"МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ТАВИХ ШААРДЛАГА" -д санал авч байна

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт “Мэргэжлийн сургалтын байгууллагад тавих шаардлагыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэж заасныг үндэслэн “Мэргэжлийн сургалтын байгууллагад тавих шаардлага”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 07 дугаар сарын 31-ны дотор erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй

"ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ БЭЛТГЭХ ЖУРАМ"-ын төсөлд санал авч байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн  14.2 дахь хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам, сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хэрэгжилтэд хяналт тавина.” гэж заасныг үндэслэн “ Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 07 дугаар сарын 31-ны дотор erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй

"Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх журам"-ын нэмэлт өөрчлөлтөд санал авч байна

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын 2.6 дахь заалтын хэрэгжилтийн хүрээнд Боловсролын сайдын 2025 оны “Журам, шаардлага батлах тухай” А/559 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх журам”-д нэмэлт оруулах саналыг авч байна. Журамд оруулах нэмэлтийн төсөлтэй танилцан саналаа nomintsetseg@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй
“МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН БАГЦ ЦАГ ТООЦОХ, ДҮЙЦҮҮЛЭХ ЖУРАМ”- ын төсөлд санал авч байна.

“МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН БАГЦ ЦАГ ТООЦОХ, ДҮЙЦҮҮЛЭХ ЖУРАМ”- ын төсөлд санал авч байна.

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.6 дахь хэсэгт “Мэргэжлийн болон техникийн боловсролын багц цаг тооцох, дүйцүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасныг үндэслэн “ МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН БАГЦ ЦАГ ТООЦОХ, ДҮЙЦҮҮЛЭХ ЖУРАМ”- ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна.

Дэлгэрэнгүй
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМийн төсөлд санал авч байна

ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМийн төсөлд санал авч байна

Өдрийн мэндээ.  Боловсролын сайдын 2026 оны "Үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж, ажил эрчимжүүлэх тухай" А/43 дугаарын тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” А/575 дугаар тушаалаар батлагдсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-д өөрчлөлт оруулахаар яамны вэбсайтаар дамжуулан олон нийтээс санал авахаар хүргэж байна. 

Дэлгэрэнгүй
“Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын төсөлд санал авах тухай

“Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын төсөлд санал авах тухай

Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2025 оны А/85, А/55, А/49 дүгээр тушаалаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий дэмжих төвийн дүрэм”-д өөрчлөлт оруулахаар “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын төслийг боловсруулан санал авахаар цахимд байршуулж байна. Тушаалын төсөлтэй танилцан amarjargal@moe.gov.mn цахим хаягаар саналаа ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй
“МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЧАДАМЖИЙН ТӨВ, САЛБАР ДУНДЫН ДАДЛАГЫН  БААЗАД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА” -ын төсөлд санал авч байна.

“МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЧАДАМЖИЙН ТӨВ, САЛБАР ДУНДЫН ДАДЛАГЫН БААЗАД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА” -ын төсөлд санал авч байна.

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12 дэх хэсэгт “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага харьяалалдаа чадамжийн төв, салбар дундын дадлагын бааз, гарааны компани, бизнес инкубатор төв, туслах аж ахуйтай байж болно” гэж, 9.13 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.12-т заасан чадамжийн төв, дадлагын баазад тавих нийтлэг шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасныг тус тус үндэслэн “МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЧАДАМЖИЙН ТӨВ, САЛБАР ДУНДЫН ДАДЛАГЫН БААЗАД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 04 дүгээр сарын 10-ны дотор erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй
 

 "Сурах бичгийн эх зохиох, санал авах, дүгнэлт гаргуулах үйл ажиллагааны журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж Захиргааны ерөнхий хуулийн 62.1-д заасны дагуу санал авч байна.

 "Сурах бичгийн эх зохиох, санал авах, дүгнэлт гаргуулах үйл ажиллагааны журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж Захиргааны ерөнхий хуулийн 62.1-д заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор soyolmaa@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй

"МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖУРАМ"-ын төсөлд санал авч байна

"Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам"-ын төсөлтэй танилцан саналаа tugsjargal@moe.gov.mn хаягаар 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй
“Зайн болон цахим сургалт зохион байгуулах, эзэмшсэн боловсролыг үнэлэх, дүйцүүлэх журам”-ын төсөлд санал авч байна

“Зайн болон цахим сургалт зохион байгуулах, эзэмшсэн боловсролыг үнэлэх, дүйцүүлэх журам”-ын төсөлд санал авч байна

“Зайн болон цахим сургалт зохион байгуулах, эзэмшсэн боловсролыг үнэлэх, дүйцүүлэх журам”-ын төсөлтэй танилцан, саналаа jargal@moe.gov.mn хаягаар 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй

"ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ8 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ"-ын төсөлд санал авч байна

Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 тогтоолд хүүхдийн хоол, хүнсний хангамжийн оновчтой тогтолцоог бий болгох асуудлаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасныг үндэслэн хуулийн төслийг боловсруулан санал авахаар цахимд байршуулж байна. Хуулийн төслийг боловсруулахдаа i) Олон улсын хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн “үл ялгаварлах” зарчим, ii) Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд сайн засаглалын зарчим, iii) Төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжих зарчмыг баримтлан дараах нэмэлт өөрчлөлийг оруулахаар хуулийн төслийг боловсруулсан. a. Баталгаатай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр нийлүүлэх тогтолцоог b. Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбогдуулан боловсрол, эрүүл мэнд, нийгэм хамгаалал, хүнс хөдөө аж ахуй, эдийн засгийн салбарын уялдаа холбоог хангах, c. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний явц, үр дүнг хяналт шинжилгээ хийхээс гадна хүүхдийн өсөлт, хөгжилтийг хэмжих үзүүлэлт болон хоол үйлдвэрлэлийн үр нөлөөг үнэлж, үр дүнг мэдээллийн санд оруулах зэрэг нэмэлт өөрчлөлтийг тусган боловсруулав. Хуулийн төслийн талаар саналаа Dulamkhand@moe.gov.mn хаягт ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй