Ажлын даалгавар Монгол Улсын Засгийн газар нь Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээлээр L3594-MON: Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн зорилго нь эдийн засгийн хүндрэлийн үед учирч болох сөрөг үр дагаваруудыг дараах алхамуудыг хэрэгжүүлэх замаар бууруулахад оршино. Үүнд: (i) Улаанбаатар хот болон зарим аймгуудийн сургууль, цэцэрлэгийн хамран сургах хүчин чадлын зөрүүг багасгах, (ii) дуусаагүй сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, түүнтэй холбоотой үнэлгээний тогтолцооны шинэчлэлийг дуусгахад дэмжлэг үзүүлэх, (iii) сайжруулсан сургалтын хөтөлбөртэй нийцүүлэн сургалтын материал нийлүүлэх (iv) шинэчилсэн сургалтын хөтөлбөр, үнэлгээний талаар багш нар болон менежерүүдийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, (v) Боловсролын үйлчилгээний зохион байгуулалт, төлөвлөлтийн системийг бэхжүүлэх. Төслийн захиалагч байгууллага нь Боловсролын яам (БЯ), хэрэгжүүлэгч агентлагууд нь БЯ болон Нийслэлийн Боловсролын газар юм.
ДэлгэрэнгүйМэдээний архив
CW-003: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 6 дугаар цэцэрлэгийн 240 ортой өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх
ДэлгэрэнгүйБоловсролын ерөнхий тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт заасны дагуу " Насан туршийн суралцахуйн төвийн багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам"-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заасны дагуу Та бүхнээс санал авч байна. Та бүхэн нийтлэг шаардлагын төсөлтэй танилцан саналаа bolorchimeg.j @moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ДэлгэрэнгүйТөрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй










